Орц;
* 4 ширхэг дунд зэргийн өндөг
* 1,5 стакан сахар
* 1,5 стакан тос
* 4 шөлний халбага тараг
* 7 гр ванилин
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 3 стакан шигшсэн гурил
* 3 шөлний халбага какао (овоолоостой)
* 2 шөлний халбага сүү ( какаотай хэсэгт дараа нь нэмнэ)
* Дээр нь асгахын тулд ямар нэгэн төрлийн шоколадний соус эсвэл 50 гр хэртэй хар шоколадыг double-boiler-аар (нэг саванд ус хийн буцалгаад, өөр нэг саванд жижиглэн хэрчсэн шоколадаа хийн буцалж буй усны дээр тавин хутгасаар хайлуулах) хайлуулна.
Бэлтгэх нь;
- Өндөг сахараа холин хөөсөртөл нь хутгана.
- Тос дараа нь таргаа нэмнэ.
- Гурил, сода мөн ванилинаа тусад нь холиод өндөгнийхээ бэлдмэл дээр нэмэн хутгана.
- Зуурмагаа 2 хуваагаад тал дээр нь какао 2 халбага зүүгээ нэмээд нийцтэл холино.
- Тослон бэлтгэсэн хэвэндээ эхлээд зуурмагаа хиигээд дээрээс нь какаотой зуурмага нэмэнэ.
- Кексээ 180 градуст халаасан зууханд хийн болтол нь шараад (кексэндээ шүдний чигчилүүр зооход цэвэрхэн гарч ирж байвал болсон байна гэсэн үг.)
- Болсон кексээ хэвнээс нь гаргаад бүлээсэхийг нь хүлээнэ. Бүлээн кексэн дээрээ шоколадны соусаа асгаад сервислээд бэлэн боллоо. Сайхан зооглоорой.
No comments:
Post a Comment