Friday, 30 May 2008

Япон маягаар шарсан тахиа


Орц:

* 2 тахианы гуяны мах
* 1 хоолны халбага цуу
* 1 хоолны халбага сакэ
* 1 цайны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Тахианы хоёр гуяны хальс єєхийг цэвэрлэн яснаас нь салгана. Бэлтгэсэн махаа хайруулын тавганд гуяны гадна талаар харуулан тавьж шаргалттал єєрийнх нь шvvсэнд болгоно.Нєгєє талаар нь эргvvлж махны нитгэлийг хамж авна.
  2. Нэг хоолны халбага цуу, нэг хоолны халбага сакэ, цайны халбага сахар хольж сайтар хутгаад шарж буй махан дээрээсээ хийж жигнэнэ. Жигнэх явцдаа гарсан шvvсийг хамж дуустал махан дээгvvрээ шингээх маягаар тvрхэнэ.
  3. Махаа алтан шаргал єнгєтэй болмогц гаргаж жижиглэн хэрчээд таваглана. Шарсан тахиагаа жигнэсэн цагаан будаа буюу бусад хачираар хачирлана.

2 comments:

ARIE said...

ene ih dajgui boldog yum bn lee, bi gehdee sake-nii orond arkhi hiisen l dee,
taniii blogiig bi bainga unshij zarimdaa hool hiihdee sanaa avch hiidiin, zarim material ni ter bur olddoggui ch bolomjooroo orjluulaad l hiichdiin, neeree neg sonin gehiimuu hov ch gehiimuu yum helehed mongolnews-ees gargadag "nyam garig" geed setguul deer tanii blogoos hoolnii joruudiig chine zurag ed nartai ni shuud l huulaad tavichihsan bn lee shuu. goodluck

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@ARIE жоруудаас маань туршдагт талархлаа.
Мэдээж өөртөө итгэлтэй бол орцуудыг сольж, хольж бололгүй яахав, тэгж л байж л шинэ жорууд төрнө шүү дээ...
Ням Гариг сэтгүүл миний блогоос жорууд авахдаа мэдээж эх сурвалж дурьддаггүй л байх даа тийм ээ, онцгүй юм аа:)