
Oрц: 4 порц
* 8 ш үхрийн хавирга
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн шинэхэн rosemary
* 1 амы халбага жижиглэн хэрчсэн шинэхэн ганга (thyme)
* 1 амттаны халбага давс
* 1 амттанны халбага хар перц
* 1 шил улаан дарс
* 1 лааз хэрчсэн улаан лооль
* 1 амны халбага масло
* 1 амны халбага гурил
Бэлтгэх нь:
- Хавиргануудаа хүйтэн усанд угаагаад хатаана.
- Угаагаад хатаасан хавиргаа холиж бэлтгэсэн ганга, rosemary, давс, хар перцээр үрээд томхон саванд нэг эгнээ өрөөд таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 2 цаг амраана.
- Халуунд тэсвэртэй саванд багахан чидун жимсний тос нэмээд халаагаад хавиргаа нэмнэ. Мах шаргалтаар ирэхлээр илүүдэл тосыг асгаад дарс, лаазалсан улаан лоолио нэмээд таглан буцалгана.
- Махаа савтай нь 160 градуст халаасан зууханд хийн 2-2.5 цаг буцалгана.
- Маслоо өрөөний темпратурт авчираад гурилтайгаа холиж нийцүүлнэ.
- Хавиргануудаа шүүж гаргаад мөнгөн цаасаар таглана. Шүүсний дээр хөвөх илүүдэл тосыг халбагаар ялгаж аваад гурил, маслоо нэмэн өтгөртөлнй 10 орчим минут зөөлөн гал дээр буцалгана.
- Хавиргаа өтгөрүүлж бэлтгэсэн соустай сервислэнэ.