Friday, 19 December 2008

Бууз



Oрц:

* Мах
* гурил
* ус
* сонгино
* давс
* сармис (хүсвэл)
* хар перц (хүсвэл)
* байцаа (хүсвэл)
* бага зэрэг өөх

Бэлтгэх нь:
  1. Гурилаа зуураад хөмөрч амараана.
  2. Мах, өөхөө татаад давс, жижиглэн хэрчсэн сонгино, сармис, хар перц бага зэрэг усаар амтлана. Хүсвэл бага зэрэг байцаа жижиглэн хэрчээд махтайгаа холино. Байцаатай бууз илүү шингэц сайтай, маханд хэмнэлттэй, шүүслэг болдог.
  3. Эвлэж бэлэн болсон гурилаа хуваагаад хуурай гурил цацсан тавцан дээр сувиад тэнцүү хэмжээтэй таслаж бэлтгэнэ.
  4. Гурилаа ёроолыг нь помбойлгон илдээд бага зэрэг амталсан мах голд нь тавиад, чимхээд тослож бэлтгэсэн жигнүүр дээр тавиад буцалж буй халуун усны ууранд, буузныхаа хэмжээнээс шалтгаалан 15-25 минут жигнэнэ.
Вежетериан хувилбар

* 250 гр дуфу (firm tofu)
* тал стакан жижиглэж хэрчсэн лууван
* тал стакан жижиглэж хэрчсэн хятад байцаа
* 2 амны халбага жижглэн хэрчсэн улаан перц
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 2 амны халбага цагаан гаа
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 2 хумс сармис нухаж, сайтар жижиглэсэн
* 1 амны халбага цуу
* 1 амны халбага hoisin соус
* 2 амны халбага гүнжидийн үрний тос (sesame)
* 1 ш өндөг
* 1 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц
* 1/3 стакан тахианы тунгалаг шөл эсвэл ус
* гурил (дээрх орцоор томдуу 35-40 ш бууз хийх боломжтой)
* ус

Бэлтгэх нь:
  1. Гурилаа зуурч бэлтгэнэ.
  2. Жижиглэж хэрчсэн бүх ногоогоо холино.
  3. Дуфугээ угаагаад 2 салфетканы завсар байрлуулаад дээрээс нь хүндхэн юмаар дарж 20 минут орчим байлгана.
  4. Дуфугээ жижиглэж хэрчээд ногоонууд дээрээ нэмэн холино. Цуу, hoisin соус, гүнжидийн үрний тос, өндөг, давс, перцээ нэмээд базаж нийцүүлнэ.
  5. Гурилаа сувиад таслаж бэлтгэнэ. Илдээд голд нь тал амттаны халбага шанз тавина.
  6. Чимхээд багахан тослож бэлтгэсэн жигнүүр дээр өрөөд 15-20 минут жигнээд халуун дээр нь сервислэнэ.
Соус

Махтай болон ногоотой буузаа доорх маягаар бэлтгэсэн соусанд дүрж идвэл илүү амттай байдаг.

Орц:

* 3 амны халбага цуу
* 1 амттаны халбага жан (Chinese black vinegar)
* 1 амттаны халбага гүнжидийн үрний тос
* чимх цагаан чинжүү

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод буузны хажууд сервислэнэ.

No comments: