Орц:
* 1/2 стакан масло
* 3 стакан жижиг хөөсөн чихэр (miniature marshmallows)
* 1/2 амны халбага алмондны охь
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага ногоон хүнсний будаг
* 4 стакан cornflakes
* улаан мөн мөнгөлөг өнгөтэй чихэр
Бэлтгэх нь:
- Маслон дээрээ хөөсөн чихрээ нэмээд зөөлөн гал дээр байнга хутган хайлуулна.
- Хөөсөн чихрийг гүйцэд хайлахаар ваниллин болон алмондны охь, хүнсний будгаа нэмнэ. Өнгө нь жигдэртэл хутгана.
- Cornflake-ээ нэмээд аль болох хугалахгүйг хичээн зөөлөн хутгана.
- Тостой цаас эсвэл уут дэвссэн тавцан дээр бэлдмэлээсээ болж өгвөл голдоо нүхтэй цагирган хэлбэрт оруулж тавиад улаан болон мөнгөлөг чихрээр гоёно. Энэхүү жигнэмэгийг зул сарын баяраар үүдэндээ хаддаг ногоон цагиргийг төлөөлүүлэн зул сарын баяраар хийдэг уламжлалтай.
No comments:
Post a Comment