Friday, 12 December 2008

Чөтгөрийн хүнс бялуу (Devil's Food Cake)



Орц: (23 см хэвэнд)

Кексэнд:

* 9 амны халбага амтлагчгүй какао (unsweetened cocoa powder)
* 1½ стакан кексний гурил
* ½ амттаны халбага давс
* 1 амттаны халбага хүнсний сода
* ¼ амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 115 гр давсгүй масло, өрөөний темпратурт
* 1½ стакан нунтаг сахар
* 2 ш том өндөг, өрөөний темпратурт
* ½ стакан хүчтэй кофе эсвэл ус
* ½ стакан сүү

Ганашанд:

* 285 гр шоколад (bittersweet эсвэл semisweet chocolate) жижиглэн хэрчсэн
* ½ стакан ус
* ¾ стакан давсгүй масло

Бэлтгэх нь:
  1. Хэрээсэн төмөрөө зуухныхаа голд байрлуулаад зуухаа 180 градуст халаана.
  2. 2 ш 23 см хэв тослоод ёроолд нь тостой цаас дугуйруулан хайчилж (цасан ширхэг хайчилах гэж буй мэт цаасаа олон давхарлан нугалаад хэвээ хэмжиж хайчилж бэлтгэдэг.) дэвсэж бэлтгэнэ.
  3. Какао, гурил, давс, хөөлгөгч нунтаг, хүнсний содагаа шигшиж бэлтгэнэ.
  4. Масло, сахараа холиод нийцтэл нь хутгана. Өндгөө нэг нэгээр нэммээд нэмэх бүрдээ нйцтэл хутгана.
  5. Кофе сүүгээ холино. Шигшиж бэлтгэсэн хуурай орцыхоо талыг маслоны бэлдмэл дээрээ нэмнэ. Сүү кофений холимогоо нэмнэ. Нийцүүлж хутгаад үлдсэн хуурай орцоо нэмнэ.
  6. Зуурмагаа 2 хуваан хэвэнд нь хийгээд халаасан зуухандаа хийн болтол нь 25 минут орчим жигнэнэ.
  7. Кремээ бэлтгэхийн тулд хэрчиж бэлтгэсэн шоколадаа усны хамтаар ууранд дээр тавьж хайлуулна.
  8. Масло жижиглэн хэрчээд хайлуулсан шоколад руугаа нэг нэгээр нэмж нийцтэл хутгаж хайлуулна. Түрхэж болохуйц болтол 1 цаг орчим өрөөний темпратурт хөргөнө.
  9. Кексээ хэвнээс нь болгоомжтой гаргаад хөргөж бэлтгэнэ. Кремээ хайлуулахгүй болтол хөргөөд жигд бус хөөсөн хэсэг байвал хутгаар тэгшилж бэлтгэнэ. Кремээ түрхээд хоёр дахь кексээ давхарлан тавиад үлдсэн ганашаараа бүрээд чимнэ.
Бурханы/тэнгэрийн элчийн хүнс бялууны жор энд

1 comment:

Anonymous said...

mmmmmm....