Орц:
* 1-1.5 кг бүтэн тахиа
* давс
* хар перц
* 2 амттаны халбага хэрчсэн ганга/thyme (хүсвэл)
* давсгүй масло (хүсвэл)
Бэлтгэх нь:
- Зуухаа 230 градуст халаана. Тахиагаа угаагаад хатаана.
- Гэдэс дотор руу давс, хар перц цацна.
- 1 амны халбага хэртэй давсыг тахиан дээгүүрээ цацна. Хар перцээр амтлана. Тахианы гуя. далавчийг ийм байдлаар уяна. Масло хэрэглэх бол гангаа маслотой холиод тахианыхаа цээж болон нурууны хэсэгт арисных нь доогуур тараан түрхэж өгнө. Тахианыхаа дээгүүр давс цацаж амтлна. Хар перц түлэгддэг тул гадуур нь цацахгүй байхыг зөвлөе.
- Тахиагаа тавцан дээрээ байрлуулаад халаaсан зуухандаа хийн 50-60 минут жигнэнэ. (Энэхүү жорыг авсан эмэгтэй тахиагаа жигнэж явцдаа ер эргүүлж тойруулдаггүй гэсэн.)
- Зуухнаасаа тахиагаа гаргаад ялгарсан шүүснээс нь халбагаар авч дээрээс нь асгаад ганга хэрэглэж байгаа бол хэрчсэн гангаа цацна. 15 минут хэртэй амраана.
- 15 минутын дараа тахиа маань хэрчээд сервислэхэд бэлэн болно.
No comments:
Post a Comment