Thursday, 4 September 2008

Мянган давхар гурилаар бэлтгэх жорууд

Энэхүү гурилыг тэргүүнээс гадна (тэргүүн дотор юу байдаг билээ?, ямар ч байсан дээгүүрээ нутаг сахартай байдаг шиг санагдаж байна.) олон олон жорд хэрэглэж болно. Энэ бичлэгийг бичиж байх зуур аарцтай боовыг бас ингэж бэлтгэж болох юм байна гэсэн бодол төрлөө. Ингэж бэлтгэсэн гуриланд сахар давс алийг нь ч хийдэггүй тул амттан ч давстан ч хийхэд тохиромжттой.
Мянган давхар (Франц нэр нь тийм утгатай юм гэсэн) гурилаар бэлтгэсэн жорыг 200 градуст халаасан зууханд хийхээсээ өмнө хөргөгчинд хийн 15-20 минут амраана.


Сүлжмэл


Гурилаа том дөрвөлжин болгож илдэнэ. Хоёр захыг нь салбайлган ижил хэмжээтэйгээр зүснэ. Зүсээгүй голдоо орцоо тавиад сүлжинэ.

Сэнс


Цаасан шувуу



Гурилаа дөрвөлжлөн хэрчээд хэрчсэн гурилаа давхарлаж гурвалжин болгоно. Ирмэгийг дагуулан 0.3.-0.5 мм зай үлдээн давхраар нь зүснэ. Гурвалжингийхаа 2 үзүүрийг гүйцэд зүсэлгүй үлдээх хэрэгтэй. Ингэж зүссэн гурилаа буцааж тэнийлгээд хэрчиж салгасан хэсгээ зөрүүлэн дөрвөлжингийн хоёр үзүүрт хээ үүсгэнэ. Нүхэнд орцоо хийгээд жигнэнэ.


Мушгиа

Гурилаа нимгэлэн илдээд нарийхан нарийхан (ойролцоо өргөнтэй) хэрчинэ. Бага зэрэг шоколад, хушига хэрчиж бэлтгэнэ. Бэлтгэсэн холимогоосоо нэг гурилан дээр асгаж дээрээс нь дахиж нэг гурил давхарлана. Гурил хушига гурилаас бүрдсэн 3 давхаргаа мушгиж бэлтгэнэ.


Хуушуур

Дотор нь хүссэн орцоо хийгээд ийм маягаар чимхэж бэлтгэнэ.

Богц


Богцыг дөрвөлжилөн хэрчсэн гурилан дотроо хүссэн орцоо хийгээд (шоколад, хатаасан самар, хатаасан жимс, шинэхэн жимс, ногоо гээд хүссэн орцоо) 4 үзүүрийг чимхэж эсвэл 4 үзүүрийг уулзуулаад үзүүрээс доогуур мушгиж эсвэл уяж бэлтгэнэ.


Croisant

Гурлаа илдээд гурвалжилан хуваагаад (бөөрөнхийилдсэн гурилаа пицца зусэж байгаа мэт 8 хэсэг болгож хуваана) том ирмэгээр нь хүссэн орцоо тавиад (шоколад, алимны нухаш, масло) ороож 200 градуст халаасан зууханд жигнэнэ.

Бөрэк

Гурилаа дөрвөлжин хуваагаад дунд нь орцоо тавин (Фета бяслаг, татаж бага зэрэг хуурсан мах, нухсан төмс, spinach гээд хүссэн орцоо хэрэглэж болно.) гурважилан нугалаад ирмэгийг нь сэрээгээр дарж наана. Нэг өндөг хагалан холиод багсны тусламжтайгаар дээгүүр нь түрхэнэ. 20 градуст халаасан зууханд шаргалттал нь шарна.


Лийртэй амттан

Лийрээ хэрчээд дээр нь тавиад халаасан зууханд хийн шаргалттал нь жигнэнэ.

Бялуу

Дээрх шиг дангаар нь жигнээд гаргаж ирэн жимс, whipped cream-тэй (хүйтэн цөцгий сахартай хутгаж бэлтгэнэ.) сервислэж болно.

Хялбар жимсний чанамалтай жигнэмэг




Хэлбэр оруулан хэрчээд давхарлаж жигнээд гаргаж ирэн нүхэнд нь жимсний чанамал эсвэл шинэхэн жимс хийж сервислэнэ.


Жижигхэн дөрвөлжин болгож хуваасан гурилныхаа голд орцоо тавиад 2 үзүүрийг давуулан хооронд нь наана.

Тор

Гурилаа адил хэмжээтэй зүсээд тэнцүү тоотой хувааж бэлтгэнэ. Талыг нь хэд хэд жижигхэн зүсээд орцоо дээр нь тавьсан бүтэн гурил дээрээ давхарлан тавиж ирмэгийг наана.

No comments: