Орц:
* 2 ш манго
* 1 ш улаан сонгино
* 1-2 key lime шүүс
* хэрчсэн basil эсвэл mint
* хар перц
* Фета бяслаг
Бэлтгэх нь:
- 2 ш мангогоо угаагаад нарийн савхан хэлбэртэй хэрчинэ. Мангог хэрчихдээ гараа мэдээрэй. Том, хавтгай үртэй тул овгор талаар нь тавцан дээрээ тавиад тэг дундаас нь жоохон зайтай хэрчинэ. Нөгөө талыг нь бас тэгээс нь зайтай хэрчихэд үр нь үлдэх болно. Үрний эргэн тойрон дох зөөлөн эдийг хэрчиж аваад үрийг хаяна.
- Улаан сонгиноо орилгаад хагас цагирган хэлбэртэй хэрчинэ. Мангон дээрээ нэмнэ.
- Манго, сонгиноны бэлдмэл дээрээ key lime шүүсээ нэмээд хэрчиж бэлтгэсэн basil эсвэл mint-ээ нэмнэ.
- Орцуудаа холиод бага зэрэг хар перцээр амтлаад тавгалан бяцалсан фета бяслагаар чимнэ.
No comments:
Post a Comment