Орц:
* наймаалж
* гурил
* давс
* тос
* хар перц
Бэлтгэх нь:
- Гурил, давс, хар перцээ холиж хуурай түрхлэг бэлтгэнэ. Өөрийн дуртай, хүссэн хуурай амтлагчуудаа хэрэглэж болно.
- Наймаалжныхаа толгойг зөөлнөөр татан гаргаж ирнэ. Толгойтой нь залгаатай ink sack (аюул учирсан тохиолдолд ink sack дотopх шингэнээ гадагшлуулан усаа булингартуулаад зугтах маягаар бие хамгаалахад зориулагдсан шингэн агуулах уут аж.) байдаг бөгөөд тэрхүү шингэнийг асгалгүйгээр авах хэрэгтэй. Нурууг нь дагасан тунгалаг урт ясыг авна. Нүдтэй хэсгийг хайчилж аваад шахахад толгой дотроос нь жижиг бөөрөнхий зүйл гарах ёстой. Түүнийг бас хаяна. Бие, сүүлэн дээрх халисыг хуулж хаяна.
- Наймаалжныхаа биеийг цагирлалан хэрчээд сүүл, толгой, tentacle дараа нь хэрэглэхээр хадгална.
- Цагиргалан хэрчиж бэлтгэсэн наймаалжаа хуурай түрхлэгтээ дүрэн илүүдэл гурилыг зөөлөн сэгсэрч унагаагаад халааж бэлтгэсэн тосонд хийн тал бүрийг нь шаргалттал нь шарна.
- Бэлэн болсон каламаригаа соустай, лимонтой сервислэнэ.
No comments:
Post a Comment