Oрц:
* Тэргүүний гурил (Puff pastry)
* сахар (шоколад, жимсний чанамал, хушига гээд хүссэн орцоо хэрэглэж болно.)
* бага зэрэг ус
Бэлтгэх нь:
- Тэргүүний гурилаа сахар цацсан тавцан дээр илдэнэ. Хүсвэл дээр нь вкусандаа тааруулан сахар цацна.
- Хоёр талаас нь ороон голд нь уулзуулна. Энэхүү үйлдэлийн дараа хэр том гурилнаас шалтгаалан хамгийн багадаа дөрвөн давхар болсон байна. Энэхүү гулуузаа хөргөгчинд хийж 20-30 минут байлгана.
- Ингэж бэлтгэсэн гулуузаа 1-2 см зузаантай хэрчинэ. Бүгдийг нэг удаад жигнэх тул аль болох жигд хэрчээрэй.
- Жигнэмэг бүрийнхээ 2 талд багсны тусламжтайгаар бага зэрэг ус түрхээд сахарт дүрж (Голд нь сахар цацсан бол энэ үйлдлийг алгасаж болно.) тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр хэрчсэн жигнэмэгнийхээ 2 амсрыг багахан ангайлгаж тавина.
- 180 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.
No comments:
Post a Comment