Monday, 8 September 2008

Мөөртэй Гратин



Энэхүү хоол нь au gratin хэмээх хоол бэлтгэх Франц техникээс (бүх орцоо нимгэн хэрчиж Béchamel эсвэл Mornay соусаар амтлан шарах) санаа авсан нимгэн хэрчсэн төмс, үрсэн бяслаг, давс гол орцноос бүрдсэн хоол юм.

Орц:

* Төмс
* үрсэн бяслаг
* мөөг (броколи, хулуу гээд хүссэн орцоо хэрэглэж болно.)
* яншуй
* тал аяга сүү эсвэл цөцгий (хоёуланг нь тэнцүү хэмжээтэй холиж half&half болгож хэрэглэж болно.)
* давс
* хар перц
* саваа тослох бага зэрэг масло

Бэлтгэх нь:
  1. Төмсөө арилгаад, угааж жигд нимгэн нимгэн (2-3 давхар чипсний дайтай) хэрчиж бэлтгэнэ.
  2. Мөөгөө бас нимгэлэн хэрчинэ.
  3. Тослож бэлтгэсэн тавцан дээрээ нэг эгнээ зайгүй төмс өрөөд дээр нь хэдэн зүсэм мөөг хаялана. Бага зэрэг үрсэн бяслаг цацаад, давс хар перцээр амтлана.
  4. Дараагийн эгнээ төмсөө өрнө. Мөөг, бяслаг, давс, чинжүү, төмс, мөөг, бяслаг, давс, чинжүү, төмс гэж үелүүлэн тавина. Хамгийн сүүлийн төмсөн давхрага дээрээ сүүгээ асгаад хоёр алгаараа дарж үе хоорондох агаарыг гаргана. Нэмсэн сүү тань захаараа гарч байвал боллоо үеүүдийн хооронд агаар үлдээгүй байна гэсэн үг.
  5. Сав тань таглаатай бол таглаад таглаагүй бол мөнгөн цаасаар ороогоод 200-230 градуст халаасан зууханд хийн 35 минут жигнэнэ. 35 минутын дараа бялаг үлдсэн бол цацаад 15 минут таглаагүйгээр жигнэнэ.
  6. Бэлэн болсон гратинаа гаргаж ирээд өрөөний темпратурт 15-30 минут байлгаад зүсч, шарсан мах зэрэг махтай хоолны хажууд эсвэл дангаар нь үндсэн хоол болгон сервислэж болно.

No comments: