Monday, 1 September 2008

Тосгүй Spinach-тай кекс


Орц:

* 4 ш өндөг, цагаан шараар нь ялгасан
* 1 стакан сахар (~220гр)
* 1 стакан (~150гр) + 2 амны халбага гурил
* 7 гр ваниллин
* 50 гр Spinach-ны шүүс (угаасан spinach-аа бага багаар шүүлтүүр дээр тавиад шахаж шүүсийг гаргана)
* Кексээ норгох сүү

Бэлтгэх нь:
  1. 20 см кексний хэвээ тослож бэлтгэнэ. Зуухаа 160 градуст халаана.
  2. Томхон саванд өндөгний цагаанаа цагаан болтол нь хутгана. 1|4 стакан сахараа нэмнэ. Өтгөртөл нь хутгана.
  3. Өөр нэгэн саванд 3|4 стакан сахар өндөгний шараа цайртал нь хутгана. Дараа нь ваниллин, Spinach-нь шүүсээ нэмнэ.
  4. Өндөгний шар луу шигшиж бэлтгэсэн гурил, өндөгний цагаанаа 4 удаад бага багаар ээлжлэн (гурил, өндөгний цагаан, гурил, өндөгний цагаан, гурил гм) нэмнэ. Модон халбагаар өндөгний цагааны хөөсийг буулгалгүйгээр зөөлөн хутгана. Бүх орцоо нэгтгэсэний дараа тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд жигд тарааж зуухандаа хийж шаргалттал нь (ойролцоогоор 30-40 минут) жигнэнэ.
  5. Кекс маань болохоор хэвнээс нь гаргаад хэрээсэн төмөр дээр хөргөнө.
  6. Бэлэн болсон кексээ давхрага болгон хуваагаад давхрага бүрийг сүүгээр норгон хүссэн орцоороо чимээд бялуу болгн сервислэнэ.
Зүүлт

* Ногоон өнгөтэй энэхүү кекснээс spinach ер амтагддаггүй гэсэн шүү.

No comments: