Орц:
* 1 1/2 стакан нунтаг сахар (1 3/4 сахарын 2 минутын турш блендэрдээд хэрэглэж болно.)
* 1 стакан кексний гурил
* 1/4 амттаны халбага давс
* 12 том өндөгний цагаан
* 1/3 стакан бүлээн ус
* 1 1/2 амттаны халбага cream of tartar
* 1 амттаны халбага охь (алмонд, ваниллин, жүрж гээд хүссэн охио хэрэглэж болно.)
Бэлтгэх нь:
- Гурил, тал сахар, давсаа холино.
- Өндөгний цагаанаа охь, cream of tartar, усны хамтаар шил эсвэл ган саванд хийн цайртал нь хутгана. Үлдсэн сахараа нэмээд цасан цагаан болж өтгөртөл (хэлбэрт ордог болсон байна.) нь хутгана. Өндөгний цагаан маань нэг ч дусал шаргүй байх хэрэгтэй.
- Хөөсөрсөн өндөгний цагааныхаа гурилаа бага багаар нэмээд fold.
- Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ тослоогүй голдоо баганатай хэвэнд хийгээд хэвээ ширээн дээрээ тавиастайгаар зөөлөн эргүүлэн зуурмагаа тэгшлээд 175 градуст 35 минут жигнэнэ.
Good Eats S4E6P1
Good Eats S4E6P2
No comments:
Post a Comment