Орц:
* 1150 гр улаан төмс, жижиг, ойролцоо хэмжээтэй байвал сайн
* 3 амны халбага алимны цуу
* 3/4 стакан майонез
* 1 амттаны халбага хуурай гич
* 2 амттаны халбага сармисний нунтаг
* 1 амттаны халбага Эстрагон (tаrragon)
* 1/4 стакан хэрчсэн яншуй
* 1/4 стакан жижиглэж хэрчсэн дарсан огурцы
* 1/2 стакан жижиглэж хэрчсэн улаан сонгино
* 1/2 стакан нарийхан хэрчиж бэлтгэсэн celery
* давс
* хар перц
Бэлтгэх нь:
- Төмсөө угаагаад бүтнээр нь давстай хүйтэн усанд хийн чанаж бэлтгэнэ. Сэрээ зооход зөөлөрч бутардаг болсон төмсөө гаргаад хүйтэн усанд сойно.
- Хөргөсөн төмсөө хэрчиж нэг саванд хийгээд дээрээс нь 2-3 амны халбага алимны хүчил хийн таглаж 3-4 цаг хөргөгчинд байлгана. Нэг хэвийн хэрчихийн тулд өндөг зүсэгч хэрэглэж болно.
- Майонезаа бусад амтлагч, хэрчиж бэлтгэсэн ногоонуудтайгаа холиод хөргөсөн төмсөн дээрээ нэмнэ. Хутгаж нийцүүлээд давс хар перцээр амтлан сервислэхэд бэлэн боллоо.
No comments:
Post a Comment