Орц:
* 1 1/2 стакан гурил
* 3 амны халбага сахар
* 1/2 стакан какао
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага сода
* 3 ш өндөг, хутгасан
* 55 гр масло, хайлуулаад хөргөсөн
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан buttermilk, өрөөний темпратурт
* 3/4 стакан шоколад (chocolate chips)
Бэлтгэх нь:
- Waffle-ныхаа хэвийг халаана.
- Дунд зэргийн саванд гурил, сахар, какао, сода, хөөлгөгч нунтаг, давсаа хийж холино.
- Өөр нэгэн саванд хайлуулсан масло, бага зэрэг хутгасан өндөг, ваниллины охь, buttermilk-ээ холино.
- Нойтон орцоо, хуурй орцон дээрээ нэмээд нийцтэл нь хутгана. Шоколадаа нэмнэ. Ингэж бэлтгэсэн зуурмагаа 5 минут хэртэй амраана.
- Хэвэндээ таарсан хэмжээний зуурмаг асгаад 2 талыг нь шажигнадаг болтол нь шарна. Халуунаар нь сервислэнэ. Сервислтэлээ 95-100 градуст халаасан зууханд хийж халууныг нь хадгална.
No comments:
Post a Comment