Oрц:
* 2 ш гүйцэд боловсорсон авакадо
* 1 ш улаан сонгино
* 1/2 лимоны шүүс
* 1 цайны халбага давс
* хар перц
* 1 ш улаан лооль
* 1 ш jalapeno перц (халуун ногоо хэрэглэдэггүй бол 1 ш улаан перц)
* яншуй
Бэлтгэх нь:
- Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Дунд зэргийн саванд хийнэ. Яншуйгаа угаагаад ишийг нь авч хэрчинэ. Сонгино дээрээ нэмнэ. Улаан лоолио угаагаад жижиглэн хэрчиж сонгино яншуйн дээрээ нэмнэ. Бээлий өмсөж байгаад jalapeno перцийхээ үрийг гаргаад угааж жижиглэн хэрчээд холимог дээрээ нэмнэ.
- Авакадогоо угаагаад голоор нь хэрчинэ. Үрэнд нь хутгаа шигтгээд зөөлөн эргүүлж үрийг гаргаж авна. Хальсан доторх зөөлөн эдийг жижиг хутгаар жижиглэн хэрчээд халбагаар ухаж (зөөлөн эдийг) бусад ногоогоо хийсэн савандаа хийнэ.
- Лимоноо голоор нь хуваагаад сэрээгээр 2-3 цоолоод шүүсийг нь шахаж савандаа хийнэ. Лимон авакадоны харлахаас хамгаалдаг.
- Бүх орцоо холиод давс, хар перцээр амтлаад Guacamole маань блэн боллоо. Ингэж бэлтгэсэн Guacamole-г чипс дүрж идэхээс гадна, салатны соус, сандвичны завсар тавьж идэж болно.
Кетчүп майонезтай хялбар соус
Орц:
* 1 хэмжээс майонез
* 1-1.5 хэмжээс кетчүп
* хар перц
Бэлтгэх нь:
- Бүх орцоо холиод нийцтэл нь хутгана. Чипсээ дүрээд амтархан иднэ.
No comments:
Post a Comment