Орц:
* 1 бүтэн тахиа, 8 хувааж бэлтгэнэ (цээжний цул мах, гуя, хаа)
* buttermilk
* 2 амны халбга давс
* 2 амны халбага улаан перц (Hungarian paprika)
* 2 амны халбага сармисны нунтаг
* 1 амны халбага cayenne перц
* гурил
* тос (shortening байвал сайн.)
Бэлтгэх нь:
- 8 хуваасан тахиагаа нэг саванд хийгээд дээрээс нь хангалттай buttermilk нэмнэ. Хөргөгчинд 12-24 цаг байлгана.
- Давс, cayenne, Hungarian paprika, сармисны хунтгаа холин томхон нүхтэй давсны саванд хийж нийцүүүлнэ.
- Тахиагаа шүүгээд нэг тавцан дээр өрж тавиад холисон амтлагчнаасаа жигд цацаж амтлана.
- Амталсан тахиагаа гуриланд өнхрүүлээд зөөлөн сэгсэрч илүүдэл гурилийг унагаагаад нэг тавцан дээр тавиж 1-2 минут амраагаад 175 гардуст халаасан тосондоо хийн тал бүрийг нь 12 минут шарна. Нэг талыг нь 12 минут шарсаны эцэст ганцхан удаа иргүүлнэ шүү.
- Ингэж шарсан тахиагаа хэрсэн төмөр дээр тавиж хэдэн минут илүүдэл тосыг шүүгээд элдэв хачиртай идэхэд тохиромжтой.
* Тос бүрд түлэгдэх цэг/smoke point гэж байдаг бөгөөд shortening нь масло, маргаринийг бодвол арай өндөр түлэгдэх цэгтэй байдаг юм байна. Түлэгдэх цэг/градус-наасаа илүү халсан тос муухай үнэр гаргахын хажуугаар тус тосонд шарсан, хуурсан бүтээгдэхүүнд өвөрмөц, содон амт оруулдаг байна.
эх сурвалж
2 comments:
Би чиний блогт хайртай!
хэ хэ, таанкс
Post a Comment