Thursday, 11 September 2008
Хүммүс (hummus)
Орц:
* 2-3 хумс сармис
* 1 лааз (420 гр) garbanzo шош(мөн chick beans хэмээгддэг)
* лаазалсан шошны шүүсны тал эсвэл ус, багахан тараг
* 2-3 амттаны халбага tahini, няцалж паст болгосон sesame (peanut butter-аар орлуулж болно)
* 1 атга яншуй
* 1 ш лимоны хальс (zest), шүүс
* 2 чимх давс
* хар перц
* 1/3 стакан extra virgin оливийн тос
Бэлтгэх нь:
1. Яншуйнаас бусад бүх орцоо робот эсвэл блендэрт хийгээд паст болтол нь нухна.
2. Бэлэн болсон хүммүсээ таваглаад жижиглэн хэрчсэн яншуй болон чидун жимсний тосоор чимэглээд чипс, лууван зэрэгтэй сервислэж болохын зэрэгцээ салатны дрессинг болгож болно.
* Хүммүс нь газрын дундад тэнгисийн улсуудад (Mediterranean) тархсан соус юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Манайд байсан жоохон буурцгийг тэвтээгээд давстай усанд чанаад их хөдөлмөр зарж байж туршив :) Хийхээсээ өмнө хэд хэдэн сайтаас нэмж жор харлаа. Гол орцууд нь буурцаг, оливийн тос, тахини, сармис юм байна. Шингэлэх зорилгоор тараг эсвэл ус ашиглаж болдог аж. Би аль алинаас нь жоохон жоохонг хийгээд ахиухан сармистай бэлдлээ. Буурцгаа ахиухан давстаи усанд чанасан байсан тул давс энэ тэр нэмсэнгүй. Яншуй, улаан перцэнд дуртай бол нэмж мөн дургүй орцуудаасаа хасч өөрийхөө вкусанд тааруулж болдог нь таалагдлаа...
Post a Comment