Какаотой пүддингийн бэлдмэл
Орц:
* 3/4 стакан хуурай сүү
* 1 стакан - 2 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1, 5 стакан сахар
* 3/4 стакан какао
* 1 цайны халбага давс
Бэлтгэх нь:
- Бүх орцоо холиж нийцүүлнэ.
- Агаар оруулалгүйгээр савлан хуурай сэрүүн газар хадгална.
- Хэрэглэх үедээ 2/3 стакан хуурай бэлдмэлийг 500 мл хүйтэн сүүнд хийж байнга хутгасаар буцалгана. Галыг нь зөөлрүүлэн өтгөрөл нь буцалгана.
- Аягалаад хөргөж хөргөгчиндөө хийгээд 2-3 цаг хөргөсөний дараа сервислэхэд бэлэн болно.
Орц:
* 1-3/4 стакан бор сахар
* 3/4 стакан өөх тосгүй хуурай сүү (nonfat)
* 1 стакан эрдэннэшишийн цардуул
* 1/4 амттаны халбага давс
Бэлтгэх нь:
- Бүх орцоо холиод хуурай сэрүүн газар хадгална. 3 стакан хуурай бэлдмэл болно. 24 порц.
- 2 хүний порцонд бэлтгэхэд 2 амны халбага масло, 1/4 стакан пүддингийн хуурай бэлдмэл, 1 стакан хүйтэн сүү холиж зөөлөн гал дээр хутгасаар 1 минут хэртэй буцалгана.
- 2 хуваан саванд хийгээд өтгөртөл нь хөргөөд сервислэнэ.
* 2 стакан сахар
* 1 стакан амтлаагүй какао (unsweetened)
* 2/3 стакан эрдэнэшишийн цардуул
Бэлтгэх нь:
- Агаар оруулдаггүй саванд хийн хуурай сэрүүн газар хадгална. 3 стакан бэлдмэл болно. 12 порц.
- 2 порцоор бэлтгэхэд 1/2 стакан шоколадтай пүддингийн бэлдмэл, 4 амны халбага масло, 1-1/3 стакан хүйтэн сүү холин 1 минут хэртэй буцалгаад аягалж хөргөөд сервислэнэ.
* 1/2 стакан хэрчсэн кокос (coconut)
* 1-1/2 стакан өөх тосгүй хуурай сүү
* 1 стакан сахар
* 1 стакан эрдэнэшишийн цардуул
* 1 цайны халбага давс
Бэлтгэх нь:
- Кокосоо блендэрдэж нунтаглаадбусад орцтойгоо холино. 3-1/3 стакан бэлдмэлээр 24 порц пүддин бэлтгэнэ.
- 2 порцонд 12/3 стакан кокостой пүддингийн бэлдмэлийн 1стакан хүйтэн сүүтэй холиод 1 минут хэртэй буцалгаад аягалж, хөргөөд сервислэнэ.
* 1-1/2 стакан өөх тосгүй хуурай сүү
* 1 стакан сахар
* 1 стакан эрдэнэшишийн цардуул
* 1 цайны халбага давс
Бэлтгэх нь:
- Нүх орцоо холиод агаар оруулдаггүй саванд хийн, хуурай сэрүн газар хадгална. Ингэж бэлтгэсэн 3 стакан бэлдмэлээр 24 порц пүддин бэлтгэнэ.
- 1/4 стакан бэлдмэлийг 1 стакан хүйтэн сүүтэй холин хутгасаар 1 минут буцалгана. Галаа унтраагаад 1/4 амттаны халбага ваниллны охь нэмж хутгаад аягалж хөргөөд сервислэнэ.
No comments:
Post a Comment