Oрц:
* 350 гр кексний гурил
* 1 амттаны халбага сода
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 чимх давс
* 1 стакан сахар
* 1/2 стакан ургамалын тос
* 1 ш өндөг
* 1 стакан тараг
* 1 1/2 стакан шинэхэн blueberry
Бэлтгэх нь:
- Зуухаа 195 градуст халаана.
- Том саванд гурил, хөөлгөгч нунтаг, сода, давсаа шигшинэ.
- Өөр нэгэн саванд тос, сахар, өндөг, таргаа цуг хутгана. 1 амны халбага хуурай орцыг blueberry дээрээ нэмэн хутгана. Үлдсэн хуурай орцыг нойтон орцон дээрээ нэмж 10 удаа хутгаж нийцүүлнэ.
- Тал стакан жимсээ нэмээд нэмж 3 удаа хутгана.
- Тослож эсвэл зориулалтын цаас дэвсэж бэлтгэсэн хэвэндээ 1/2-г дүүртэл зурмагнаасаа хийгээд үлдсэн жимсээ дээгүүр нь тарааж тавиад зөөлөн дарж шигтгэнэ.
- Зуухандаа хийгээд зуухныхаа хэмийг 205 болгоно. Болтол нь 20-25 минут жигнэнэ. Голд нь тавцангаа гаргаж ирээд эргүүлэх хэрэгтэй.
- Бэлэн болсон бүтээгдэхүүнүүдээ цэвэрхэн алрууран дээр доош нь харуулан тавиж хөргөөд сервислэнэ. Агаар оруулдаггүй саванд 2-3 хоног хадгалж болно.
No comments:
Post a Comment