Зөгийн балтай соус
Орц:
* 1/3 стакан зөгийн бал
* 1 стакан зөөхий (sour cream) эсвэл тараг
Бэлтгэх нь:
- Зөгийн балаа зөөлөн гал дээр халаана.
- Гал дээрээс аваад зөөхийгөө нэмж нийцтэл нь хутгана. Ингэж бэлтгэсэн соусаа гүзээлзгэнэ зэрэг шинэхэн жимсэн дээр асгаж эсвэл амттаны соус болгож сервислэнэ.
Орц:
* 5 амны халбага зөгийн бал
* 3 амны халбага гич (smooth dijon mustard)
* 2 амны халбага rice wine vinegar
Бэлтгэх нь:
- Бүх орцоо холиод нийцтэл нь хутгана. Ингэж бэлтгэсэн соусыг шарсан тахиа (chicken finger) эсвэл саладан дээр асгаж сервислэнэ.
Орц:
* зөгийн бал
* жимс (peach, plum, figs, papaya)
Бэлтгэх нь:
- Хайруулын тавгандаа бага зэрэг зөгийн бал нэмнэ. Дунд зэргийн гал дээр халаана.
- Угаагаад үрийг нь авч, хэрчсэн жимсээ хэрчсэн талаар нь нэмнэ. Жимс маань зөөлрөн, бүх зөгийн балыг шингээсэний дараа галаа ширүүн болгонж 1 минут хэртэй карамелжүүлнэ. Ингэж бэлтгэсэн жимсийг зайрмаг, кекс зэрэг амттантай сервислэнэ.
Орц:
* 1 стакан зөгийн бал эсвэл 1 1/4 стакан сахар
* 4 ш өндөг
* 1 амны халбага жүржний хальс эсвэл 3 амны халбага жүржний шүүс
* 1 1/2 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* чимх хүнсний сода
Бэлтгэх нь:
- Өндгөө зөгийн балын хамтаар нийцтэл нь хутгана. Зөгийн балны оронд сахар хэрэглэж байгаа бол өндгөө цагаартал нь хутгана.
- 1 амны халбага жүржний хальсаа нэмнэ. Сахартай бэлтгэж байгаа бол 3 амны халбага жүржний шүүс нэмж нийцүүлнэ.
- Гурил, хөөлгөгч нунтаг, содагаа шигшиж бэлтгэнэ. Кексээ сахартай бэлтгэж байгаа бол сода хэрэглэхгүй.
- Хуурай, нойтон орцоо холиод нийцтэл нь хутгана.
- Тослож бэлтгэсэн талхны хэвэнд хийгээд 175 градуст 30 минут жигнэнэ. Бэлдмэлээ сахартай бэлтгэсэн бол 190 градуст 30 минут жигнэнэ.
1 comment:
Hiij uzlee. Zuulhun saihan keks bolloo.
Post a Comment