Wednesday, 3 September 2008

Берлинер (Krapfen)




Орц: (25 ш жижиг берлинер)

* 500 гр гурил
* 20 гр нойтон дрожж
* 50 гр сахар
* 250 мл бүлээн сүү
* 3 том өндөгний шар
* 100 гр хайлуулаад бүлээсгэсэн масло
* чимх давс
* шарахад 750 гр хэртэй масло эсвэл кокосны тос (ургамалын тосонд шарж болно)
* дотор нь жимсний чанамал
* дээр нь нунтаг сахар

Бэлтгэх нь:
  1. Гурилаа саванд хийгээд голд нь хонхорхой гаргана. Нойтон дрожжоо нунтаглаж 1 амны халбага сахарын хамтаар хонхорхойд хийнэ. Бүлээн сүүгээ нэмнэ. Зөөлөн хутгаж сүүгээ, дрожжтойгоо нийцүүлээд 15 минут таглаж хөөлгөнө.
  2. Өндөгний шар, масло, үлдсэн сахар, чимх давсаа нэмнэ.
  3. Гарт наалдамгүй зуурмаг болтол зуурна. Хэт нялцанхай байвал бага зэрэг гурил нэмнэ.
  4. Зуурмагаа 30 минут хэртэй хөөлгөөд бага зэрэг хуурай гурил цацсан давцан дээр 2 см зузаантай илдэнэ.
  5. Жижиг дугуй жигнэмэгний хэвээр илдсэн гурилаа хэвлээд (байхгүй бол жижиг амсартай аягаар хэвлэж болно.) хайлуулсан маслондоо хийн тал бүрийг нь 2 минут шарна.
  6. Шарж болгосон берлинерээ салфеткан дээр тавиж илүүдэл тосыг шингээнэ.
  7. Крем шахагчиндаа урт хошуу зүүгээд дотор нь жимсний чанамалаасаа хийн берлинер лүүгээ шахна.
  8. Эцэст нь берлинерүүдээ таваглаад дээгүүр нь нунтаг сахар цацаад сервислэхэд бэлэн боллоо.
Зүүлт

* Берлинер хурдан хатаж хатуурдаг тул хийсэн өдөртөө идэхийг зөвлөж байна.

No comments: