Орц:
* 1-2 ш том сонгино
* 1 лааз пиво
* 1 1/2 стакан гурил
* шарахад тос
Бэлтгэх нь:
- Сонгиноо арилгаад 0.5-1 см зузаантай цагиргалан хэрчээд давхрага бүрийг салгаж бэлтгэнэ.
- Пиво гурилаа холиод нийцүүлнэ. Гялгар уутаар таглаад 1-2 цаг байлгана.
- Цaгиргалан хэрчсэн сонгинуудаа пивотой бэлдмэлдээ дүрээд гаргаж ирэн халаасан тосонд хийн тал бүрийг нь боролтол нь (тус бүр 2 минут хэртэй) шараад гаргаж ирэн салфеткан дээр тавиж илүүдэл тосыг нь шүүгээд давс цацан амтлаад хажууд нь хүссэн соусаа тавиад сервислэхэд бэлэн боллоо.
* Пивотой бэлдмэлд дүрээд шарсан хүнсний холестрол ус, сүү гээд бусад шингэнээр бэлтгэсэн бэлдмэлд дүрж шарсан хүнсний холестролоос даруй 40% бага байдгийг Шинэ Зеландийн их сургуулийхан тогтоосон байна.
Видео
No comments:
Post a Comment