Орц:
* 1 амны халбага сахар
* 5 амны халбага цуу
* 2-3 амны халбага улаан перц
* 4-5 хумс сармис
* 1 ш сонгино
* 12 ш ногоон сонгино
* 500 гр хэртэй наймаалж (squid)
* 1 ш лууван
* 1 ш ногоон чинжүү
* оливийн тос
* sesame-ын тос
Бэлтгэх нь:
- Наймаалжныхаа гэдэсийг гаргаж нүдийг нь авч бэлтгэнэ. Гэдсэн дотор нь inksack байдаг бөгөөд тэрийг нь хагалалгүйгээр авах хэрэгтэй. Нуруунд нь тунгалаг яс байдаг бөгөөд тэрийг нь бас олж авна. (Youtube-ээс хэрхэн цэвэрлэх талаар видео олж үзээрэй.)
- Цэвэрлэсэн наймаалжаа угаана. 0.5 см хэртэй хэрчиж бэлтгэнэ.
- Луувангаа арилгаад савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
- 12 ш ногоон сонгиноо арилгаад, угааж 5-7 см урттай хэрчинэ.
- Дунд зэргийн сонгиноо арилгаад хагас цагираг болгож хэрчинэ.
- Ногоон перцнийхээ үрийг гаргаад хэрчиж бэлтгэнэ.
- Аяганд хэчиж бэлтгэсэн 5 хумс сармис. 5 амны халбага цуу, 2 амны халбага улаан перц, 1 амныхалбага сахар холиж бэлтгэнэ.
- Хайруулын тавганд 1 амны халбага оливийн тос хийж халаана.
- Халаасан тосондоо лууван, сонгино, ногоон сонгино, ногон перц дарааллаар хэрчсэн ногоогоо нэмж хуурна.
- Хэрчиж бэлтгэсэн наймаалж, сармистай соусаа нэмээд хэдэн минут хуурна.
- Бага зэрэг sesame-ын тос нэмээд сервислэнэ.
No comments:
Post a Comment