Thursday, 25 September 2008

Амталж шарсан гахайн хавирга


Орц:

* 2 ш гахайн хавирга
* 8 хэмжээс бор сахар
* 3 хэмжээс давс
* 1 хэмжээс chili powder
* 1 хэмжээс сонгины нунтаг, хар перц, хатаасан ганга, cayenne перцны холимог
* 1 стакан цагаан дарс
* 2 амны халбага цагаан дарсны цуу
* 2 амны халбага Worcestershire соус
* 1 амны халбага зөгийн бал
* 2 ш сармис, нухсан

Бэлтгэх нь:
  1. 8 хэмжээс бор сахар, 3 хэмжээс давс, 1 хэмжээс chili powder, 1 хэмжээс амтлагчуудын (сонгины нунтаг, хар перц, хатаасан ганга, cayenne перц, chili powder) холимогоо холиж нийцүүлнэ. Томхон нухтэй давсны саванд султгана. 2 гахайн хавирган дээрээ дээрх цацлаганаасаа жигд тараан цацна.
  2. Амталсан гахайн хавиргаа 2 давхарлан бэлтгэсэн томхон мөнгөн цаасан дээр байрлуулна.
  3. Зөгийн бал, сармис, Worcestershire соус, цагаан дарс мөн цагаан дарсны цуугаа холин 1 минут хэртэй пейчинд хийж нийцүүлнэ.
  4. Гаргаж ирээд 2 гахайн хавирг руугаа тэнцүү хувааж хийгээд 110 градуст халаасан зууханд нийж 2.5 цаг байлгана.
  5. Болсон гахайгаа гаргаж ирээд шүүсийг нь нэг саванд султгана. 10 минут хэртэй буцалгаж ширгээнэ.
  6. Ширгээж бэлтгэсэн соусаа гахайн хавирга дээрээ жигд түрхээд зуухныхаа broil-г (ил гал/grill дээр шарж болно.) ажиллуулан шаргалттал нь шарна. Broiler байхгүй бол тавцангаа зуухныхаа хамгийн дээд давхарт байрлуулан шарна.
  7. Шаргалттал нь шарсан хавиргаа үлдсэн соусандаа булхуулаад сервислэнэ.

5 comments:

3apaa said...

Ааааааааа! Энэ дэлхийд миний сэтгэлийг үхтэл нь гижигддэг нэг л блог бий!!!!!!!!

3apaa said...

Worcestershire соус энэ тэр нь монголд байхгүй байдаг нь харамсалтай. Орлуулчиж болох юмыг нь бичиж байвал ихэд баярлах байна. Чиний зааснаар тахиа янзалж идэх гэж байгаад хамаг юмаа түлцөөн. Энэ гайтай хар блогийг нухаж байгаад нэг мэдсэн чинь хиншүү хярвас. :(

3apaa said...

bajo888@yahoo.com миний мэйл хаяг. Чамд сүүлийн сэтгэгдэл харуулдаг скрипт өгөх гэсийн.

Хака said...

vneheer sonirholtoi bas heregtei blog bna shvv,
amjilt!!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Зараа-тоогүй юм болжээ. Сармистай шарсан тахиа бэлтгэж байсан юмуу, уг нь их гоё болдог юм билээ. Дараа заавал туршиж үзээрэй.
Би бас сонирхогчийн түвшинд болохоор юугаар орлуулж болохыг сайн мэдэхгүй байна. Орлуулж болохоор юм мэдвэл хэлнээ. Энд бас Worcestershire соус олддоггүй, би бас туршаагүй л байгаа. Worcestershire соус нь олдохоор гахай нь олдохгүй л дээ.. Хэзээ нэг цагт гахайн хавиргатай болоод, Worcestershire соус энэ тэр нь байвал хийнэ дээ гээд орчуулчихсан юм.
Уг нь надаа шинэ сэтгэгдэлүүд майлээр ирдэг л дээ, тэгээд оновчтой хариулж чадахгүй болохоор хариулж бичдэггүй юмаа, уучлаарай :) tnx though

Хака- Таны блогыг бас сонирхлоо. Хэрэгтэй мэдээллүүд байна лээ шүү, таалагдсан.