Thursday, 4 September 2008

Тартны ирмэг чимэглэх нь

Гурилаа хэвнээсээ арай том илдээд, хэвэн дээрээ байрлуулж илүүдэл гурилыг дарж авна.

Эрхий долоовор хуруугаараа зөөлөн чимхэж давалгааны хэв оруулна.


Нэг гартаа сэрээ барин нөгөө эрхий хуруугаараа илүү гаргаж байрлуулсан гурилаа эрхий хурууний зайтай (сул эрхий хуруугаа гурилийн дор эвж байрлуулна.) сэрээгээрээ дарж хэв оруулна.


Бага зэрэг илүү гаргаж байрлуулсан гурилаа ойр ойр ташуу ташуу хэрчээд хоёр тийш нь сөргүүлэн хэлбэрт оруулна.


Хоёр эрхий хуруугаараа зэрэг даран (хуруунуудын голд нь жоохон зай үлдээж) хэвлэнэ.


Томхон илдсэн гурилаа хэвэндээ тааруулан дарж илүүдэл гурилыг хамж аваад илдэн сүлжээд ирмэг дээр байрлуулна.


Томхон илдсэн гурилаа хэвэндээ тааруулан дарж илүүдэл гурилыг хамж аваад илдэн навчны хэвээр хэвлээд жижиг хутгаар навчны зураасуудыг зурна.

No comments: