Oрц:
* 2 ш шар алим (Ginger Gold эсвэл Fuji байвал сайн)
* 1 ш улаан алим (Red Delicious)
* 3 амны халбага алмны цуу
* 1 стакан майонез
* 1 чимх давс
* хар перц
* 3/4 стакан хушига, бяцалсан
* 1 стакан шар үзэм
* 2 амттаны халбага карри
* 2 гожгор celery, нимгэлэн хэрчсэн
* 1/3 стакан шинэхэн гаа, давхарлаж ороогоод хэрчсэн
* 1/2 ш улаан сонгино, маш нимгэн хэрчсэн
* 1 ш салатны навч (romaine lettuce)
бэлтгэх нь:
- Алимаа угаагаад 4 хуваана. Үрийг нь гэртэй нь аваад алимаа хальстай нь үмхний хэмжээтэй (bite size) хэрчинэ.
- Томхон шилэн саванд хэрчиж бэлтгэсэн алимаа алимны цуутайгаа холино. Майонезаа нэмээд хутгана. Давс перцээр амтлана.
- Хушигa, үзэм, celery, гаа, улаан сонгино, карригаа нэмнэ. Нийцтэл нь хутгана.
- Амтнуудыг нийцүүлэхийн тулд хамгийн багадаа 1 цаг хөргөгчинд байлгана.
- Гаргаж ирээд навч дэвссэн тавган дээр тавиж сервислэнэ.
2 comments:
Өчигдөр энэ салатыг хийлээ,гаагүй гэхэд гоё болсон. Харин тэр ороосон гаа гэдгийг чинь мэддэгүйээ. Жишээ нь дэлгүүрт ямар тасагт байх болох вэ. Дараа ороосон гаатай нь хиймээр байна,хөнгөн тэгээд дээрээс их өвөрмөц амттай байсан.
mint гээд навчнууд байдаг даа. Ногооны тасгаас л (яншуй энэ тэр зардаг хэсэг байдаг даа, шинэхэн herb зардаг) олдвол олдох байх. Олдохгүй бол хэрэглэхгүй байсандаа ч болох байх. Минтний навчнуудаа хялбар хэрчихийн тулд давхарлаад хуйлаад хэрчиж бэлтгэдэг юм билээ, тэрийг л хуйлж гэж бичжаахгүй юу кк
Post a Comment