Орц:
* 3-4 зүсэм какаотой/шоколадтай кекс
* 3-4 зүсэм кекс
* 1 стакан вишна
Цэлцэгнүүрт:
* 600 мл вишнаны шүүс
* 200 мл ус
* 4 амны халбага цардуул
* 1/2 стакан сахар
Бэлтгэх нь:
- Кексүүдээ жижиглэж бэлтгэнэ.
- Какаотой кекснээсээ стаканыхаа хамгийн доор тавина.
- Дээр нь хэдэн ширхэг вишна тавина.
- Какаогүй кекснээсээ бага зэрэг тавина.
- Дахиад хэдэн ширхэг вишна тавина.
- Нэг саванд цардуул, сахар, вишнаны шүүс, усаа холиод өтгөртөл нь буцалгана.
- Кекс, вишнанаасаа үелүүлэн тавьж бэлтгэсэн стакан дээрээ бэлэн болсон цэлцэгнүүрнээсээ халбагадан нэмнэ.
- Хөргөгчинд хийж хөргөөд сервислэхэд бэлэн боллоо.
3 comments:
Оё, чиний блог ямар амттай харагджийнаа. Их олон зүйл сурж байна.
mmmm....pok..uxaan aldaad unachixlaa..xaraad..
хэ хэ тааанкс хоёроо
Post a Comment