Wednesday 17 September 2008

Ил гал дээр шарсан туна



Орц:

* 1 кг жинтэй yellowfin туна загасны нурууны мах
* 1/2 стакан зөгийн бал
* 1/4 стакан wasabi нунтаг
* 1/2 стакан цуу
* 1/2 стакан sesame үр

Бэлтгэх нь:
  1. Загасаа дөрвөн тэнцүү куб болгон хэрчинэ. Хэрчихдээ аль болох урт хутгаар, байж болох хамгийн бага зүсэлтээр (хөдөлгөөнөөр) зүсэх хэрэгтэй.
  2. Зөгийн бал, wasabi нунтаг, цуугаа холиж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээсээ тал стаканыг нь салган хадгална.
  3. Кублэж хэрчсэн загасны махаа 1-4 цаг дээрх бэлдмэлдээ байлгаж амтлана. Амтлах явцдаа соус тань тунаг бүрэн таглахгүй байгаа тохиолдолд эргүүлнэ.
  4. Амталсан тунагаа гаргаж ирээд sesame үр цацаж бэлтгэсэн тавган дээр дөрвөн талаар нь өнхрүүлээд шатааж бэлтгэсэн модны нүүрстэй ил гал (grill) дээр тослож, халааж бэлтгэсэн сараалжин тавцан дээр тавиад тал бүрыг нь 30 секунд шарна.
  5. Бэлэн болсон тунагаа цэвэр тавган дээр тавиад гялгар уутаар ороон тал 3 минут амраана.
  6. Гурван минутын эцэст тунагаа нимгэн нимгэн хэрчээд хадгалсан соусаа жижиг аяганд хийж хажууд нь тавьсан тавган дээр өрж сервислэнэ. Агшаасан будаа, хуурсан элдэв ногоотой сервислэж болно.
Зүүлт

* Туна загасны мах улаан өнгөтэй байдаг байна. Яагаад улаан байдаг вэ гэхээр тунаны булчин дахь эдэд нь их хэмжээний myoglobin, агаар дамжуулах молекул (oxygen-binding molecule) байдагтай холбоотой аж. Зарим төрлийн том туна заганууд цусньхаа даралтын усныхаа даралтнаас шалтгаалан өөрчилж чаддаг тул хүйтэн усанд амьд гарах чадвартай байдаг аж. Мөн зарим төрлийн туна загас халуун цустай байдаг бөгөөд, 70 км/цаг хүртэл хурдтай сэлж чаддаг байна. Туна нь хэт их агналтаас болоод ховордсон загас болно.

3 comments:

Номинговь said...

Ankhaa neeree yaj iim ih jornii bichleg oruuldag bnaa. Tegeed mongoloor goy bichsen bh. Bi dandaa orj irj unshihaas iluu nemer hurgehgui yum da. Zavtai bsan bol jor nemerlene geheer mongoloor bichij chadahgui bdag :(( Thanks for all this effort!

3apaa said...

Ням ням ням...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

өө тэгээд энд тэнд харсан, үзсэнээ копи пасте хийж драфт болгож байгаад л завтай болохоороо орчуулаад л бүр их завтай болохоороо туршиж үзээд л :)... Одоо орчуулсаар байгаад бараг хэвтэй болчихлоо дөө. Саяхан хоол хийж байгаад Цогоод "сайтар хутгаарай" гээд баахан инээдэм болсон.

Зараа: өнөөдөр блогоор чинь хэсч байгаад Зараагийн хайртай блогийг сонирхоё гээд орсон чинь миний блог байхаар нь ямар их баярлав аа :) tnx шүү