Sunday 14 September 2008

Зөгийн бал




Зөгийн балтай соус

Орц:

* 1/3 стакан зөгийн бал
* 1 стакан зөөхий (sour cream) эсвэл тараг

Бэлтгэх нь:
  1. Зөгийн балаа зөөлөн гал дээр халаана.
  2. Гал дээрээс аваад зөөхийгөө нэмж нийцтэл нь хутгана. Ингэж бэлтгэсэн соусаа гүзээлзгэнэ зэрэг шинэхэн жимсэн дээр асгаж эсвэл амттаны соус болгож сервислэнэ.
Зөгийн балтай гич (honey mustard)


Орц:

* 5 амны халбага зөгийн бал
* 3 амны халбага гич (smooth dijon mustard)
* 2 амны халбага rice wine vinegar

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод нийцтэл нь хутгана. Ингэж бэлтгэсэн соусыг шарсан тахиа (chicken finger) эсвэл саладан дээр асгаж сервислэнэ.
Зөгийн балтай бэлтгэсэн жимс

Орц:

* зөгийн бал
* жимс (peach, plum, figs, papaya)

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавгандаа бага зэрэг зөгийн бал нэмнэ. Дунд зэргийн гал дээр халаана.
  2. Угаагаад үрийг нь авч, хэрчсэн жимсээ хэрчсэн талаар нь нэмнэ. Жимс маань зөөлрөн, бүх зөгийн балыг шингээсэний дараа галаа ширүүн болгонж 1 минут хэртэй карамелжүүлнэ. Ингэж бэлтгэсэн жимсийг зайрмаг, кекс зэрэг амттантай сервислэнэ.
Жүржтэй кекс


Орц:

* 1 стакан зөгийн бал эсвэл 1 1/4 стакан сахар
* 4 ш өндөг
* 1 амны халбага жүржний хальс эсвэл 3 амны халбага жүржний шүүс
* 1 1/2 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* чимх хүнсний сода

Бэлтгэх нь:
  1. Өндгөө зөгийн балын хамтаар нийцтэл нь хутгана. Зөгийн балны оронд сахар хэрэглэж байгаа бол өндгөө цагаартал нь хутгана.
  2. 1 амны халбага жүржний хальсаа нэмнэ. Сахартай бэлтгэж байгаа бол 3 амны халбага жүржний шүүс нэмж нийцүүлнэ.
  3. Гурил, хөөлгөгч нунтаг, содагаа шигшиж бэлтгэнэ. Кексээ сахартай бэлтгэж байгаа бол сода хэрэглэхгүй.
  4. Хуурай, нойтон орцоо холиод нийцтэл нь хутгана.
  5. Тослож бэлтгэсэн талхны хэвэнд хийгээд 175 градуст 30 минут жигнэнэ. Бэлдмэлээ сахартай бэлтгэсэн бол 190 градуст 30 минут жигнэнэ.

1 comment:

Чимаа said...

Hiij uzlee. Zuulhun saihan keks bolloo.