Wednesday 17 September 2008

Бяслаган соустай Макарони




Орц:

* 2 стакан Англи Чеддар (english cheddar cheese)
* 500 гр гоймон
* гоймонгоо чанах давстай ус
* 3 амны халбага масло
* 3 амны халбага гурил
* 1 амны халбага хуурай гич
* 1/2 амттаны халбага нунтаг улаан перц
* 1/2 стакан жижиглэж хэрчсэн сонгино
* 1 ш лаврын навч
* 1 амттаны халбага давс
* 3 стакан сүү
* 1 ш өндөг
* 1 стакан сухарь
* 1/4 стакан хайлуулсан масло

Бэлтгэх нь:
  1. Гоймонгоо давстай ахиухан усанд ал дантэ/ al dante (зажилууртай) болгоно. Чанаж болгосон гоймонгоо хүйтэн усанд сойж хэт болохоос нь хамгаална. Шууд сервислэх тохиолдолд гоймонг бэлтгэхдээ ахиухан усанд ал дантэ чанаж шүүгээд бага зэрэг тос хийн хутгаад таглаж тавихад хэдэн минутын дараа гоймон маань гүйцэд болсон бас халуунаараа байдаг.

Бешамел
  1. 3 амны халбага масло зузаан ултай саванд хийн усыг нь ууршиж дуустал нь халаана. 3. Гурилаа нэмээд шар өнгөтэй болтол нь хуутгана.
  2. Гич, улаан перц, сонгино, лаврын навч, давсаа нэмээд гал дээрээс түрхэндээ авна.
  3. Сүүгээ бага багаар нэмж нийцүүлнэ. Пал хийтэл ихээр нэмбэл бешамел маань бөөгнөрөх тул байнга хутгангаа бага багаар нэмээрэй. Буцаан гал дээр тавиад өтгөртөл нь хутгаж буцалгана.
  4. Нэг ширхэг өндөг хутгаж бэлтгэнэ. Бешамел соуснаасаа 2-3 амны халбагыг өндгөн дээрээ нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ хутгаж нийцүүлээд бешамел дээрээ нэмнэ. Ингэж өндөг соусны градусыг ойролцоо болгож байж соусан дээрээ нэмэхгүй бол өндөг болж бөөгнөрөх болно.
  5. 1,5 стакан чеддар бяслагаа соусан дээрээ нэмээд хайлуулна.
  6. Гоймонгоо соустайгаа холиод зууханд тэсвэртэй саванд хийн тэгшлээд 1 стакан сухарийг 1/4 стакан хайлуулсан маслотой хольж дээгүүр нь тавиад 170 градуст халаасан зууханд хийж 25 минут хэртэй жигнэнэ.
  7. Гаргаж ирээд үлдсэн бяслагаа цацаад сервислэнэ.
Зүүлт:

* Заавал зууханд хийлгүйгээр гоймонгоо чанаж бэлтгэсэнийхээ дараа өөр нэгэн саванд маслоо хийж хайлуулаад бяслагаа нэмж бага зэрэг сүүгээр шингэлээд чанаж бэлтгэсэн гоймонтойгоо холиод идэхэд ажиллагаа багатай, гоё амттай байдаг.
* Энэхүү хоолыг голдоо жижиг нүхтэй гоймонгоор бэлтгэвэл завсраар нь бага зэрэг соус орж илүү амттай болдог аж.
* Дөрвөлжин саванд хийж зууханд хийхээр дөрвөн өнцөг нь хатаад байдаг тул байвал бөөрөнхий саванд хийгээрэй.
* Сухарин давхаргийг алгасаж болно.

2 comments:

Z.Tsolmon said...

I love ur Blog! Thanks

Mah ordoggui, tos bagatai davs bagatai tiim hoolnii orts helj ogooj! aav mani bie muutai mah tostoi hool idej boldoggui bolohoor goi hool hiij ogoh gesen yumaa

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Мах ордоггүй хоолноод вежетериан болон веган үүлэн дотор бий.. Амьтны гаралтай тосны оронд чидун жимсний тосийг санал болгож байна.