Sunday 14 September 2008

Сармистай шарсан тахиа (chicken with 40 cloves)



Oрц:

* 1 ш тахиа
* 40 хумс сармис
* давс
* перц
* 4-5 мөчир ганга (thyme)
* 1/2 стакан оливийн тос

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ.
  2. Тахиагаа угаагаад 8 тэнцүү хувааж бэлтгэнэ.
  3. Тахиагаа халаасан хайруулын тавганд шарж хоёр талаар нь борлуулна.
  4. Арилгаж бэлтгэсэн сармисаа нэмнэ.
  5. Давс, хар перц нэмнэ. Ганга оливийн тосоо нэмээд таглаж 175 градуст халаасан зуухандаа 1.5 цаг байлгана.
  6. Ингэж бэлтгэсэн тахианыхаа тосыг хэрчиж бэлтгэсэн талхан дээр багсний тусламжтайгаар түрхээд халуун зууханд хэдэн минут байлгаж борлуулна. Гаргаж ирээд нөгөө талыг нь борлуулан сармистай тост бэлтгэнэ.
  7. Ингэж бэлтгэсэн тостон дээрээ 1 хумс сармис түрхээд хэрчиж бэлтгэсэн яншуй цацаж нэг хэсэг тахианы хамтаар сервислэнэ.

3 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Би энэ хоолыг гангагүй хийж үзсэн, гоё болдог юм билээ. Идэхгүй байж магад гэж бодоод багахан сармис хийсэн чинь манайхан дахиад сармис байхгүй юмуу гээд асуугаад байсан. Ингэж бэлтгэсэн сармисны эхүүн үнэр нь алга болоод дажгүй болчихдог юм билээ. Заавал туршиж үзээрэй.

Номинговь said...

zaaval turshij uznee. amarhan yum shig bna ;)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

тэгээрэй, амархан амттай хоол шүү...