Wednesday 10 September 2008

Шоколадтай mousse




Орц:

* 170 гр цэвэр шоколад
* 8 ш өндөгний цагаан
* 1 чимх давс
* 30 гр сахар

Бэлтгэх нь:
  1. Шоколадаа хэрчээд халуун буцалсан тависан өөр нэгэн саванд хийж ууранд хайлуулна. Давсаа нэмж уусгана. Элдэв амттанд давс нэмснээр чихэрлэг, шоколадлаг амт нь илүү доторч өгдөг.
  2. Өндгөө шар цагаанаар нь ялгана. Цагаанаа сахарын хамтаар хөөсөрч биежтэл нь холигчоор хутгана.
  3. Хутгасан өндөгний цагаанаасаа багаханг хайлуулсан шоколад дээрээ нэмж 2 орцны темпратурын зөрүүг багасгана (temper). Пал хийтэл нэмбэл өндөгний цагаан болох тул болгоомжил. Шоколадаа хөргөл нь хүлээх бас тийм ш сайхан санаа биш шүү, шоколад царцаад хатуурч, хэвэнд орох талтай.
  4. Эцэст нь 2 орцоо холиод fold хийх (өндөгний цагааныг хөөсийг нураалгүйгээр бусад орцтой нийцүүлэх арга) аргаар хутгаж нийцүүлнэ.
  5. Ингэж бэлдсэн mousse-гээ өндөр шанпаскний шилэн хундаганд хийж хөргөөд сервислэнэ.

5 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Туршив. Дажгүй шүү. Монголын нэг голдоо мүүстэй шоколадан бүрхүүлтэй чихэр байдаг даа тэрийг сангдуулж байна лээ.. Түүхий өндөгтэй болхоор хүүхэд, жирэмсэн эхүүдэд санал болгохгүй..

Anonymous said...

Fold hiih argaar hutgana gedgee todruulaach, pls. Valentine-aar hiiz uzeh gesen yum.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous Fold гэж өндөгний хөөсрүүлсэн цагааныхаа хөөсийг буулгалгүйгээр голоор нь зүсээд зөөлөн эргүүлэх үйлдэлийг хэлж байгаа юм. Youtube дээрээс видео олж үзвэл илүү ойлгомжтой байна байх.. Блогийн хажуу баранд (side bar) кекс бялуу хийхэд анхаарах зүйлс сдвийн 6 дугаарт фолд текникийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон ютүб-н видеоний линк байгаа...

Anonymous said...

Anha, tegie. Bas ter nemelt medeelliig hariya. Bayarlalaa!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous, зүгээр амжилт хүсье