Булгоки
Орц:
* 1 кг үхрийн цул мах (tenderloin beef)
* тал стакан цуу
* 1/4 стакан сахар
* тал стакан ус эсвэл вино
* 12 хумс сармис, арилгасан
* 1 ш лийр, арилгаад хэрчиж бэлтгэсэн (Ази лийр байвал сайн)
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* хар перц
* sesame тос мөн үр
* 1 амны халбага зөгийн бал
Бэлтгэх нь:
- Үхрийн махаа нимгэн хэрчиж бэлтгэнэ.
- Сармис, цуу, сахар, ус, зөгийн бал, сонгино, лийрээ холиод 30 секунд орчим блендэрдэж соусаа бэлтгэнэ. Хар перц нэмж амтлана.
- Хэрчиж бэлтгэсэн махан дээрээ соусаа нэмээд гараараа сайтар хутгаж өгнө.
- 1-2 амны халбага sesame тос мөн хэмжээний үр нэмнэ. Нийцүүлж хутгаад хөргөгчинд хийн хамгийн багадаа 3 цаг орчим байлгана.
- Ингэж бэлтгэсэн махыг хайруулын тавганд, зууханд бүр ил гал дээр шарж идэж болно.
Булгоки жангол буюу амталсан махтай ногоотой шөл
Орц:
* Амталж бэлтгэсэн мах (булгоки)
* мөөг, хэрчиж бэлтгэсэн
* ногоон сонгино
* дуфу
* ногоон чинжүү (халуун)
* лууван
* сонгино
* 1 л орчим үхрийн тунгалаг шөл
Бэлтгэх нь:
- Томхон хайруулын таваг (халуун тогоо) бэлтгэнэ. Хүссэн ногоогоо (лууван, сонгино, ногоон сонгино, мөөг г.м) хүссэн хэмжэндээ хэрчээд халуун тогооны захаар тойруулан тавина. Булгоки буюу даршилсан махаа голд нь байрлуулна.
- Халуун, ногоон чинжүүгээ жииглэн хэрчээд махан дээрээ тавина.
- Үхрийн тунгалаг шөлөө нэмнэ.
- Таглаад 5-10 минут буцалгаад таглааг нь авч махаа хэсэг хутгаад буцаан таглан дахиад 10-15 минут буцалгана. Халуунаар ны таваглаад будааны хамт сервислэнэ.
No comments:
Post a Comment