Thursday, 11 December 2008

Гадил, шоколадтай маффин


Орц: (10 ~ 12 ш маффин)

* 275 гр гурил
* 3 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1/2 амттаны халбага давс
* 3 ш том гадил, ойролцоогоор 450 гр
* 100 гр бор сахар
* 1 ш том өндөг
* 50 мл тослог багатай сүү
* 75 гр давсгүй масло
* 50 гр шоколад (chocolate chips)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халааж бэлтгэнэ. Маффингийн хэвэндээ цаасан хэв байрлуулна.
  2. Гурил, хөөлгөгч нунтаг, сода, давсаа шигшиж бэлтгэнэ. Шоколадаа нэмээд холино.
  3. Гадилаа арилгаад сэрээгээр нухаж бэлтгэнэ. Бор сахар, сүү, өндөг, хайлуулсан маслоо нэмээд нийцтэл хутгана.
  4. Хуурай орцоо (гурил, хөөлгөгч, шоколадны холимог) шингэн орцтойгоо (сахар шингэн орцонд ордог.) холино. Модон халбагаар хутгаж нийцүүлнэ.
  5. Бэлэн болсон зуурмагаа хэвэндээ тэнцүү хувааж хийгээд маффингаа шаргалтаж болтол 20 минут орчим жигнэнэ.
  6. Хөргөөд эсвэл бүлээнээр нь сервислэж болно.
Эх сурвалж

No comments: