Орц:
* 12 ш өндөг
* өөрийн хүссэн бэлэн болон хагас бэлэн бүр түүхий ногоо (сонгино, чинжүү, мөөг, лууван..), мах (улаан болон цагаан..)
* давс
* хар перц
* 1 амны халбага ургамалын тос
* тал стакан хайлдаг шар бяслаг (хүсвэл)
* 3 амны халбага ус (эсвэл сүү)
Бэлтгэх нь:
- Зуухныхаа тавцанг (хэрээсэн төмөр) дээд тень/халаагуураас 10-15 см зайтай байрлуулна. Зуухаа (broiler) халаана.
- 30 см, наалддаггүй хайруулын тавганд 1 амны халбага ургамалын тос нэмээд жижиглэн хэрчсэн түүхий ногоо (өөрийн хүссэн), махаа (улаан, цагаан мах) хуурна. Давс, перц зэрэг хүссэн амтлагчаараа амтлан болтол нь хуурна.
- Хэрэглэх бол болсон (хагас бэлэн эсвэл бэлэн) бүтээгдэхүүнээ нэмээд халаана.
- 12 ш өндөгөө хагалан нэг саванд хийнэ. 3 амны халбага усаар (эсвэл сүү) шингэлээд давс, перцээр амтлан хутгаж бэлтгэнэ. Бяслаг хэрэглэх бол талыг нь өндгөн дээрээ нэмнэ.
- Мах ногоон дээрээ өндгөө нэмээд дунд зэргийн гал дээр 3-4 минут орчим хутгаж шарна.
- Шарж бэлтгэсэн өндгөө гал дээрээс аваад үлдсэн бяслагаа дээгүүр нь цацаад хайруулын тавагныхаа хамтаар халааж бэлтгэсэн зуухандаа хийн 2-4 минут жигнэнэ.
- Зуухнаасаа гаргаж ирээд 5 орчим минут амраагаад гурвалжилан зүсээд, таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment