Орц: (35 ш пиццахан)
* Пиццаны суурь
* 85 гр горгонзола бяслаг
* 85 гр давжаа лооль, 4 хувааж бэлтгэсэн
* 2 амттаны халбага чидун жимсний тос
* 1/4 стакан basil навч, урж бэлтгэсэн
* Давс, перц
Бэлтгэх нь:
- Зуухаа 250 градуст халааж бэлтгэнэ.
- Cуурь гурилаа 0.75 см орчим зузаантай илдэж бэлтгэнэ. 5 см орчим диаметртэй жигнэмэгний хэв байхгүй бол аягаар илдсэн гурилаа хэвлэнэ.
- Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр хэвлэж бэлтгэсэн суурьнуудаа өрж тавина.
- Гурван хуруугаа ашиглан бяслагаа базаж бэлтгэнэ. Гурил бүр дээр хуваан тарааж тавиад 1 лооль байрлуулна. Давс перцээр амтлана.
- Халааж бэлтгэсэн зуухандаа хийн 10-15 минут жигнэнэ.
- Гаргаж ирээд дээгүүр нь бага зэрэг чидун жимсний тос гүйлгээд, угаагаад, урж бэлтгэсэн basil-ын навчнуудаа тараан тавиад таваглан сервислэнэ.
No comments:
Post a Comment