Thursday, 11 December 2008

Сармистай талх (Garlic buns)


Oрц:(6 талх)

* 150 гр талхны гурил
* 50 гр кексний гурил
* 15 гр нунтаг сахар
* 1/4 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага дрожж
* 130 мл сүү
* 15 гр давсгүй масло

Дотор нь:

* 30 гр масло, өрөөний темпратурт
* 2 хумс сармис, сайтар хэрчиж жиглэсэн
* 1 амттаны халбага хатаасан яншуй (parsley)


Бэлтгэх нь:
  1. Маслоноос бусад бүх орцоо холиод талхны машиндаа байрлуулна. Зуурах товчин дээр нь дараад 8 минут орчим нухна. Талхны машингүй бол нухсаар эвлүүлнэ. Масло нэмээд машинаар 30 минут орчим нухна.
  2. Машинаа зогсоогоод гурилаа гаргаж ирэн бөөрөнхий хэлбэрт оруулаад томхон саванд хийн 80 минут орчим хөөлгөнө.
  3. Бага зэрэг гурил цацсан тавцан дээр гурилаа гаргаж ирээд хэд хэдэн удаа зөөөлхөн нухаж хийх нь гаргаад 6 тэнцүү хуваана. Гялгар уутаар таглаад 15 минут орчим хөөлгөнө.
  4. Зуурмаг бүрээ гараараа зөөлөн дарж хавтгайлаад дотор нь зуйван хэлбэрт оруулан бэлтгэнэ.
  5. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр хэлбэрт оруулж бэлтгэсэн зуурмагнуудаа байрлуулаад гялгар уут эсвэл чийгтэй алчуураар бүтээн 30 минут орчим байлгана.
  6. Масло, сармис, яншуйгаа холин нийцүүлж шанзыг бэлтгэнэ.
  7. 1 ш өндгийг 1 амны халбага устай холин бүх талхандаа багсны тусламжтайгаар түрхээд иртэй хутгаар уртааш нь зүсч бэлтгэсэн шанзаараа дүүргэнэ.
  8. 180 градуст халаасан зуухан хийн шаргалттал нь 12-15 минут жигнэнэ.

Эх сурвалж

No comments: