Орц: (12-14 порц)
* 115 гр хальслаад, хуурсан алмонд
* 115 гр бүтэн самар (hazelnuts)
* 115 гр хальсалсан Бразил самар( Brazil nuts)
* 115 гр хатаасан жимс, хэрчиж бэлтгэнэ
* 227 гр хатаасан интоор (cherry)
* 1/3 стакан (45 гр) гурил
* 1/4 амттаны халбага нунтаг allspice (хүсвэл)
* 1/4 амттаны халбага nutmeg, үрсэн (хүсвэл)
* 1/2 стакан (100 гр) нунтаг сахар
* 1/2 стакан (120 мл) зөгийн бал
Шоколадаар бүрэхийг хүсвэл
* 90 гр шоколад, хэрчсэн
* 1 амттаны халбага ургамалын тос
Бэлтгэх нь:
- Зуухаа 177 градуст халааж бэлтгэнэ. Хэрээсэн төмөрөө зуухныхаа голд байрлуулна.
- 23 см хэвний ёроолд тостой цаас дэвсээд ёроол, ирмэгийг маслоор тослож бэлтгэнэ.
- Самараа (hazelnuts) тавцан дээр жигд тараан тавиад халаасан зууханд хийн 15 минут орчим үнэртэж эхэлтэл хуурна. Гаргаж ирээд гал тогооны цэвэрхэн алчуур дээр тавиад алчуурандаа ороон энэ чигээр нь 10 минут орчим байлгана. 10 минутын дараа арчихад самарны хальснууд унах болно. Энэ маягаар самараа хальслаад, хэрчинэ.
- Хатаасан жимснүүдээ угаагаад хатаагаад самар хэрэглэх бол амтлагчуудын хамтаар нэг том саванд хийнэ. Гурилаа нэмнэ. Бүх самар, хатаасан жимснүүдээ гурил, амтлагчанд өнхрүүлнэ. Илүүдэл гурилийг хаяна.
- Жижиг саванд зөгийн бал, сахараа холин сахар хайлтал халаана. Ингэж бэлтгэсэн уусмалаа самар, жимсний бэлдмэл дээрээ нэмнэ. Тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд 25-30 минут, шаргалттал нь халаасан зуухандаа жигнэнэ. Бэлэн болсон флорентинээ гаргаж ирээд хөрөөсөн төмөр дээр тавин хөргөнө.
- Флорентин маань гүйцэд хөрөхөөр хэрэглэх бол шоколадаа ургамалын тосны хамтаар ууран дээр тавиж хайлуулаад шоколадыг царцтал хүлээгээд, хөргөөд хэвнээс нь гарган жижиглэн хэрчээд сервислэнэ. Хөргөгчинд 7 өдөр хадгалахад тохиромжтой.
эх сурвалж
Миний эх сурвалж " Ferrigno, Ursula. La Dolce Vita. Mitchell Beazley. London: 2005." номноос жороо авсан аж.
No comments:
Post a Comment