Wednesday, 3 December 2008

Иристэй бровние (Dulce de Leche Brownies)


Орц: (12 порц)

* 8 амны халбага (115 гр) масло, жижиглэн хэрчсэн
* 170 гр шоколад (bittersweet эсвэл semisweet), жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан (25 гр) какао (unsweetened Dutch-process cocoa powder)
* 3 ш том өндөг
* 1 стакан (200 гр) сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан (140 гр) гурил
* 1 стакан (100 гр) хуурсан хушига, хэрчсэн (хүсвэл)
* 1 стакан Dulce de Leche (эсвэл Cajeta)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. 20 см дөрвөлжин хэвийг мөнгөн цаасаар бүрж бэлтгэнэ. Бага зэрэг маслоор мөнгөн цаасан дээгүүрээ тослоно.
  3. Дунд зэргийн саванд масло хийн хайлуулна. Шоколадаа нэмээд зөөлөн гал дээр байнга хутган хайлуулна. Гал дээрээс аваад какогоо нэмэн нийцтэл хутгана.
  4. Өндгөө нэг нэгээр нэгэн, нэмэх бүрдээ сайтар хутгаж нийцүүлнэ. Сахар, ваниллинь охь, гурил дарааллаар орцоо нэмнэ. Хушига хэрэглэх бол нэмнэ.Нийцтэл хутгана.
  5. Зуурмагныхаа талыг хэвэндээ байрлуулаад жигд тараана. Ириснийхээ (Dulce de Leche) 1/3-г асгана, тараана. Үлдсэн зуурмагаа асгаад дээр нь үлдсэн ирисээ хэсэг хэсгээр тавина.
  6. Халаасан зууханд хийн болтол нь 35-45 минут жигнэнэ.
  7. Иристэй бровние 2 дахь өдөртөө илүү амттай болдог. 3 өдөр хөргөгчинд хадгалахад тохиромжтой.
эх сурвалж

No comments: