Friday, 5 December 2008

Тахианы шарсан далавч (Buffalo Chicken Wings)


Орц:

* тос
* 1/4 стакан масло
* 1/4 стакан халуун соус (hot sauce)
* 1 чимх хар перц
* 1 чимс сармисны нунтаг
* 1/2 стакан гурил
* 1/4 амттаны халбага паприка перц (paprika)
* 1/4 амттаны халбага улаан перц (cayenne pepper)
* 1/4 амттаны халбага давс
* 10 ш тахианы далавч

Бэлтгэх нь:
  1. Тосоо 190 градуст халааж бэлтгэнэ.
  2. Масло, халуун соус, хар перц, сармисны нунтагаа холиод зөөлөн гал дээр тавиж масло хайлтал, бүх орц нийцтэл халаана.
  3. Жижгэвтэр саванд гурил, паприка мөн улаан перц, давсаа холино. Тахиагаа хавтгай шилэн тавган дээр өрж байрлуулаад гурилны бэлдмэлээ тараан цацаж далавч бүрийг гурилаар бүрээд таглаж хөргөгчинд хийн 60-90 минут амараана.
  4. Гурилаар бүрээд амрааж бэлтгэсэн тахиагаа халаасан тосондоо болтол нь шараад (10-15 минут) шүүн гаргаад сервслэх томхон савандаа хийн дээрээс нь бэлтгэсэн халуун соусны бэлдмэлээ нэмнэ. Хутгаж бүх далавчаа соусаар бүрээд таваглаад сервислэнэ.
Зүүлт

* Халуун соусаа вкусандаа тааруулан их бага хийж болно.

1 comment:

Anonymous said...

oy yummy, mmmmm....

www.pro31life.blogspot.com