Орц: (380 мл чанамал)
* 300 гр, ойролцоогоор 3 ш том гадил
* 80 гр хар шоколад
* 20 мл рум дарс (rum), хүсвэл
* 100 мл ус(өрөөний темпратурт)
* 210 гр сахар
Бэлтгэх нь:
- Гадилаа арилгаад нимгэлэн хэрчинэ. 1 мм орчим зузаантай.
- Томхон саванд гадилаа, ус, сахарын хамтаар нэмнэ.
- Байнга хутгасаар буцалгаад хөөсийг нь хамж авч хаяна.
- Дахиад 2-3 минут буцалгаж гарсан хөөсийг шүүж авсаар бэлдмэл тунгалаг болоход шоколадаа нэмнэ.
- Шоколад хайлаад буцалж эхлэнгүүт гал дээрээс аваад хэрэглэх бол рум дарсаа нэмээд хутгаж нийцүүлээд ариутгаж бэлтгэсэн шилэнд хийн таглана. Хөргөгч эсвэл харанхуй сэрүүн газар хадгалах тохиолдолд 3 сар хэртэй, задласанаасаа хойш 7 хоног хадгалах боломжтой.
No comments:
Post a Comment