Орц:
* 100 гр жигнэмэг нунтагласан
* 50 гр хушига бага зэрэг хуураад, хэрчиж бэлтгэсэн
* 50 гр бор сахар
* 5 г кофе (instant coffee powder)
* 2.5 гр синнамон
* 50 гр масло
* 150 гр масло, зөөлрүүлсэн
* 100 гр сахар
* 2 ш өндөг
* тал амттаны халбага ваниллины охь
* чимх давс
* 200 гр кексний гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 150 гр тараг
Бэлтгэх нь:
- Нунтаглаж бэлтгэсэн жигнэмэг, бор сахар, хэрчиж бэлтгэсэн хушига, синнамон, кофегоо холино. Жижиглэж хэрчсэн масло нэмээд гурван хурууныхаа өндгийг ашиглан бантагнаж бэлтгэнэ.
- Кексний гурилаа хөөлгөгч нунтагны хамтаар шигшиж бэлтгэнэ.
- 150 гр масло, 100 гр сахарны хамтаар цайрч, хөөсөртөл хутгаж бэлтгэнэ.
- Ваниллины охь, давсаа нэмээд нийцүүлэн хутгана.
- Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх брдээ нийцтэл нь хутгана.
- Шигшиж бэлтгэсэн гурилаа нэмээд модон халбагаар нийцүүлэн хутгана.
- Таргаа 2-3 хуваан нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
- 20 см голдоо нүхтэй дугуй хэвийг тослоод 1/3 хушиганы бэлдмэлийг тараан цацаж өгнө. Тал зуурмагаа нэмнэ. Үлдсэн хушиганы бэлдмэлээ нэмээд үлдсэн зуурмагаа үелүүлэн нэмнэ.
- 170 градуст халааж бэлтгэсэн зууханд хийн болтол нь (35-40 минут) жигнээд гаргаж 10 минут хэвэнд нь амараагаад хэвнээс нь гаргаж зүсээд сервислэнэ. Илүү гарсан кексээ өрөөний темпратурт хадгална.
No comments:
Post a Comment