Орц:
* 45 мл чидун чимсний тос (3 амны халбага)
* 1 ш дунд зэргийн сонгино
* 2 хумс сармис
* 1 ш ногоон перц (chili)
* 400 гр тахианы мах (2 цээж)
* тал амттаны халбага cumin
* 1/4 амттаны халбага turmeric
* 1/4 амттаны халбага garam masala эсвэл 1 амттаны халбага карри
* 1/4 амттаны халбага coriander
* 1/4 амттаны халбага давс
* 1 амны халбага улаан лоолийн нухаш (паст)
* 30 мл (2 амны халбага) крем (double cream)
Бэлтгэх нь:
- Тосоо халаана. Сонгиноо нэмээд зөөлөнгал дээр 1 минут орчим хуурна.
- Аманд багтахуйц хэрчиж бэлтгэсэн тахиагаа нэмнэ. 5-6 минут хуурна.
- Нухаад жижиглэж бэлтгэсэн сармис, үрийг нь аваад хэрчиж бэлстгэсэн ногоон перцээ нэмээд 2-3 минут хуурна.
- Амтлагчуудаа нэмээд сайтар хутганна. Улаан лоолийн нухашаа нэмнэ. Эцэст нь кремээ нэмээд тахиаг сайтар хутгаж нийцүүлээд тахиаг болсон эсэхийг шалгаад, таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment