Орц:
Dulce de Leche буюу ирист
* 2 лааз молоко
Сууринд
* 1 стакан гурил
* 1/4 стакан сахар
* 2 амны халбага нунтаг сахар
* 1/4 амттаны халбага давс
* 115 гр давсгүй масло, жижиглэн хэрчээд хөргөсөн
* 1 ш том өндөгний шар
Дотор нь
* 1/2 стакан сахар
* 3 амны халбага ус
* 1 1/2 стакан давсалсан газрын самар
* 1 1/2 стакан dulce de leche
Шоколадан бүрхүүл
* 200 гр шоколад (bittersweet), хэрчсэн
* 4 амны халбага давсгүй масло
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 20 см дөрвөлжин хэв тослож бэлтгэнэ.
- Молоконыхоо шошгийг аваад таглааг нь ганц 2 цоолоод томхон савтай усанд хийнэ. Ус лаазтай молоконы 2/3 татаж байна. Зөөлөн гал дээр 2 цаг орчим буцалгана. Цоолсон нүхээр карамельжсэн молоко хөөсрөн харагддтал.
- Гурил, сахар, нунтаг сахар, давсаа роботонд хийн роботны товчийг (pulse) ойролцоогоор хэд хэдэн удаа дарж нийцүүлнэ. Масло нэмээд холигч товчлуурыг 12 удаа (дараад аваад, дараад аваад байх хэрэгтэй. Удаан хугацаагаар дарахаар роботны мотор халж масло хайлна.) дарж нийцүүлнэ. Өндөгний шара нэмээд нийцтэл нь хэд хэдэн удаа эргүүлэн гурилаа зуурна.
- Ингэж бэлтгэсэн гурилаа тослосон хэвэндээ хийгээд жигд тараад дарж бэлтгэнэ. Халаасан зууханд хийн шаргалтаж эхэлтэл, 15-20 минут жигнэнэ. Гаргаж ирээд хөргөж бэлтгэнэ.
- Ус, сахараа дунд зэргийн савандаа хийн дунд зэргийн гал дээр сахар хайлтал хутган халаана. Нэгэнт сахар хайлсаны дараа сахар өнгө орж эхэлтэл хутгалгүйгээр буцалгана.
- Газрын самараа нэмээд хутгаж эхэлнэ. Бүх самарыг сахарын уусмалаар бүрэх хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа самарнууд маань сахараар бүрэгдэн цагаарч эхэлнэ. Энэ үед хутгасаар сахараа буцаж карамелжтэл нь халаана. Ингэж бэлтгэсэн самараа тостой цаасан дээр тарааж тавиад өрөөний темпратурт иртэл хөргөнө.
- Самарнуудаа хөрөхөөр нэг нэгээр салгаад талыг нь хэрчиж бэлтгэнэ. Жигнэж бэлтгэсэн суурин дээрээ тал ирисээ асгаад тараагаад бүтэн (хэрчээгүй) самарнуудаа тараан тавина. Үлдсэн ирисээ асгана.
- Шоколадаа ууран дээр тавиж хайлуулна. Хайлмагтаж эхлэнгүүт ууран дээрээс аваад масло нэмээд хутгаж нийцүүлнэ. Шоколадаа ирисэн дээрээ асгаад жигдлэн янзлаад үлдсэн (хэрчсэн) самараа тараан цацна. 20 минут орчим хөргөөд хөргөгчинд хийн хамгийн багадаа 3 цаг байлгана. Халаасан, хуурай хутгаар 16 дөрвөлжин болгон хуваагаад сервислэнэ.
2 comments:
Энийг туршиж үзэв. Энд молоко байдаггүй тул карамелиэ 1 л сүү 1.5 стакан сахар нэг ваниллины үр жорыг ашиглан хийв. Шоколадаа багахан кремтэй ганаш маягаар хийгээр дээр нь асгасан. Сая тэсэлгүй гүйцэд хөрөөгүй байхад нь амсав, таалагдав.
Дахиж туршив. Энэ удаад сүүтэй шоколад хэрэглэсэн. Энэ хувилбар нь илүү таалагдсан. Сервислэхээсээ 8 орчим цагийн өмнө сүүгээ сахарын хамтаар буцалгаж эхлээд энэ хоорондоо сууриа хийчихээд суурин дээрээ сүү сахар буцалгаж бэлтгэсэн карамэлиэ самрын хамтаар асгаад хэдэн цаг амрааж царцаачихаад сервислэхээсээ цаг орчимийн өмнө шоколадаа хайлуулаад дээр нь жигд асгачихмаар юм билээ шүү түмээн...
Post a Comment