Thursday, 18 December 2008

Шоколаданд дүрсэн жигнэмэг (Chocolate Dipped Butter Cookies)



Орц:

* 2 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 250 гр масло, зөөлрүүлсэн
* 1 стакан сахар
* 1 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 350 гр шоколад
* 30 гр масло

Бэлтгэх нь:
  1. Гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж бэлтгэнэ.
  2. Томхон саванд масло хийгээд цахилгаан холигчоор зөөлөрөл нь хутгана. Сахараа нэмнэ, хөөсөрч хоёр дахин их болтол хутгана. Эцэст нь өндгөө нэмээд хэсэг хутгаад ваниллины охио нэмнэ.
  3. Холигчныхоо хурдыг багасгаад гурилаа нэмнэ.
  4. Зуурч бэлтгэсэн гурилаа 2 хуваагаад тостой цаасанд ороон 20-25 см хэртэй урт болгон сувина. Ингэж бэлтгэсэн гурилаа тостой цаасанд ороолттой чигээр нь хөргөгчинд хийгээд хамгийн багадаа 4 цаг цаашлаад 5 өдөр хүртэл амараана. Хүсвэл 2 сар орчим хөлдөөж болно.
  5. Зуухаа 190 градуст халаагаад тавцан дээрээ тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  6. Зуурмагаа 0.75 см зузаантай хэрчиж бэлтгэнэ. Сувиж бэлтгэсэн нэг гурилаас ойролцоогоор 25, нийт 50 жигнэмэг гарах ёстой.
  7. Нэг удаад нэг тавцан жигнэмэгийг шаргалттал нь 10-12 минут жигнээд гаргаж ирэн хэрээстэй төмөр дээр тавин хөргөнө.
  8. нэг саванд бага зэрэг ус хийж буцалгана. Дээр нь өөр нэгэн саванд шоколад, 30 гр маслоо холиод хутгасаар хайлуулна. Хөрсөн жигнэмэгээ шоколаданд дүрээд тостой цаасан дээр тавиж шоколадыг царцаагаад сервислэнэ.

No comments: