Орц:
* пүнтүүз
* 150 гр үхрийн цул мах
* 1 атга бууцай (spinach)
* 1 ш дунд зэргийн лууван
* 1 ш дунд зэргийн сонгино
* 5 ш шитакий мөөг (shiitake)
* 2 стакан хэрчсэн цагаан мөөг
* 3 хумс сармис
* 7-8 ш ногоон сонгино
* цуу
* гүнжидийн үрний тос (sesame)
* 3.5 амны халбага сахар
* 1 амттаны халбага хар перц
* 1 амны халбага sesame үр
* оливийн тос
Бэлтгэх нь:
- Шитакий мөөгөө зөөлөртөл нь бүлээн усанд (4-6 цаг) дэвтээнэ. Зөөлөрсөн мөөгөө базаж гаргаад, нимгэн хэрчиж бэлтгэнэ.
- Мөөгөө хэрчиж бэлтгэнэ.
- Луувангаа 5 орчим см урттай хуваагаад шүдэнзний модны дайтай савхан болгож хэрчинэ.
- Ногоон сонгиноо 7 орчим см урттай хэрчинэ.
- Сонгиноо нимгэлэн хэрчинэ.
- Махаа нимгэн саван хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
- 2 атга орчим пүнтүүзийг халуун, давстай усанд хийнэ 3 минут орчим (зөөлөртөл) буцалгана. Шүүгээд пүнтүүзээ хайчлана. Пүнтүүзэн дээрээ 1 амны халбага цуу, 1 амны халбага sesame тос нэмнэ. Хутгаж нийцүүлэнэ.
- Буцалж буй усанд бууцайгаа хийгээд 1 минут орчим хутган буцалгана. Шүүгээд хүйтэн усанд сойгоод, шүүгээд, базаад, харласан навч байвал түүж хаяаад, 5 см хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ.
- ½ амны халбага цуу, ½ амны халбага sesame тостой холиод пүнтүүзэн дээрээ нэмнэ.
- Томхон хайруулын таваг халаагаад бага зэрэг оливийн тос дусаагаад савхлан хэрчсэн луувангаа нэмнэ. 30 секунд орчим хуураа пүнтүүзэн дээрээ нэмнэ.
- Мөн хайруулын тавгаа дахиж халаагаад мөн хэдэн тусал оливийн тос нэмээд сонгиноо нэмж тунгалаг болтол хуурна. Пүнтүүзэн дээрээ нэмнэ.
- Мөн хайруулын тавгандаа хэдэн дусал оливийн тос хийгээд цагаан мөөгөө нэмж хуурна. Лууван дээрээ нэмнэ.
- Ногоон сонгиноо хэдэн дусал чидун жимсний тосонд 1 минут орчим хуураад хуураад пүнтүүзэн дээрээ нэмнэ.
- Хэдэн дусал оливийн тосон дээр хэрчиж бэлтгэсэн махаа нэмж хэсэг хуураад шитакий мөөгөө нэмнэ. Болтол нь сайтар хутгаж хуураад 3 хумс нухсан сармисаа, ½ амны халбага цуу, ½ амны халбага сахарын хамтаар нэмнэ. Дахин 30 секунд орчим хуураад ногоонууд дээрээ нэмнэ.
- 2 амны халбага цуу, 3 амны халбага сахар, 2 амны халбага sesame тос, 1 амттаны халбага хар перц нэмээд бүх орцоо сайтар хутгаж нийцүүлээд 1 амны халбага sesame үрээр чимэглээд таваглаад сервислэнэ.
8 comments:
Пүнтүүзтэй хуурга их гоё хоол санагддагийн. Хүмүүс даанч удаан шингэдэггүй гэж айлгаад байгаа.
Би ч гэсэн дуртай :)
энэ миний хамгийн дуртай панчаан салахын аргагүй хэ хэ
таны блог их баялаг юмаа
хонины махаар гэрийн нөхцөлд шарах шүүгээгүй тохиолдолд ямар ямар хоол хийж болох талаар зааж өгөөч хэ хэ
нэг их ядуу хүн шиг
миний хамгийн дуртай панчаан
блог тань их амттай юмаа
Leo Панчаан гэж хоол гэсэн үг юм уу?
Блогий маань магтсанд таанкс, хонины махаар хийж болох хоолнуудыг судалж байгаад оруулья аа.. Гэхдээ хонь, үхрийн махыг холиж солиод хэрэглэхэд дажгүй байхаа, мах л юм чинь :)
панчаан гэж хачир гэхиймуудаа бид нар зөвхөн хоолонд хачир болгож иддэг юм
Тиймүү, бид нар гэж? хачир нь ийм байгаа юм чинь хоол нь янзтай биз :)
Post a Comment