Орц:
* 2 стакан стакан хуурсан алмонд самар, жижиглэн хэрчсэн эсвэл нүдсэн (нунтаглахгүй шүү, hazelnut байж болно.)
* 2 амны халбага ус
* 1/2 стакан давсгүй масло, жижиглэн хэрчсэн
* 1 чимх давс
* 1 стакан нунтаг сахар
* 1/4 стакан бор сахар (light brown, dark brown гэж 2 төрөл байдаг. Энэхүү жорт light brown сахар хэрэглэнэ.)
* 1/4 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан шоколад (chocolate chips)
хүсвэл: какао, fleur de sel (нэг төрлийн давс, Францад байдаг юм гэсэн.)
Бэлтгэх нь:
- Хэвээ багахан тослож бэлтгэнэ.
- Тал самараа тослосон хэвэн дээрээ тараан цацна.
- Дунд зэргийн саванд чихрийн термометр байрлуулаад (candy thermometer-чихэр шоколад хийхэд хэрэглэдэг тусгай термометр. Чихрийнхээс гадна махны мөн шоколадны термометр гэж байдаг. Миний мэдхийn шүү :)) ус, масло, давс, сахарнуудаа холин аль болох холилгүйгээр термометрээ 148 градусыг (150 градус) заатал буцалгана. Сода, ваниллины охио бэлэн байлгах хэрэгтэй.
- Нэгэнт 150 градуст хүрж халсан уусмалаа гал дээрээс аваад сода, ваниллинь охио нэмж хутгана.
- Ингэж бэлтгэсэн уусмалаа самар дэвсэж бэлтгэсэн тавцан дээрээ жигд тарааж асгана. Хэрэгтэй гэж үзвэл хурдхан жигдлэн засна.
- Шоколадаа тарааж цацаад 2 минут байлгана. Шоколад мааны халмагтаад ирэхээр жигдлэн тараагаад үлдсэн самараа цацаад хөргөнө. Гүйцэд хөрсөн чихэрээ хугалаад сервислэнэ.
No comments:
Post a Comment