Орц:
* 1/4 стакан сахар
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* 3/4 стакан масло
* 3 стакан сахар
* 3 ш өндөг
* 6 ш гүйцэд болоод харлаж эхэлсэн гадил жимс, нухсан
* 454.4 гр зөөхий (16 оz sour cream)
* 2 амттаны халбага ваниллины охь
* 2 амттаны халбага нунтаг синнамон
* 1/2 амттаны халбага давс
* 3 амттаны халбага хүнсний сода
* 4 1/2 стакан гурил
* 1 стакан хэрчсэн хушига (хүсвэл)
Бэлтгэх нь:
- Зуухаа 150 градуст халаана. 17x7 см харьцаатай хэв тослож бэлтгэнэ.
- Жижиглэн саванд 1/4 стакан сахар, 1 амттаны халбага нунтаг синнамоноо холино. Үүнийхээ хэвэндээ тараан цацна.
- Томхон саванд маслоо зөөлрүүлээд 3 стакан сахараа нэмнэ. Цайртал нь хутгаад өндөг, нухсан гадил, зөөхий, ваниллины охь, синнамоноо нэмнэ.
- Гурил, сода, давсаа холино. Шингэн орцон дээрээ гурилны бэлдмэлээ нэмнэ. Хэрэглэх бол хушигаа нэмээд нийцүүлж хутгааж тослож бэлтгсэн хэвэндээ хийн, халааж бэлтгэсэн зуухандаа 1 цаг орчим шарна.
No comments:
Post a Comment